
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тухай асуудлыг авч хэлэлцэх байна.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нар сайд Ж.Энхбаярыг огцруулах хуулийн төслийг УИХ-ын намрын чуулган завсарласан даруйд өргөн мэдүүлсэн юм.
Уг хуулийн төслийн үндэслэл нь Монгол Улсын Зэвсэгт хүчин гадны халдлагаас ард иргэдээ хамгаалах, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилго дор бэлэн байдаг ёстой. Гэтэл 2008 оны долдугаар сарын 1-н шиг үйл явдал энэ УИХ-ын сонгуулийн дараа болбол Зэвсэгт хүчин бэлэн байх ёстой гэсэн агуулгатай мэдээллийг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярьсан нь асуудал үүсгэсэн.
Энэ бол Үндсэн хууль зөрчсөн асуудал гэж үзэн, сайд Ж.Энхбаярыг огцруулах нь зүйтэй хэмээн УИХ дахь АН-ын бүлэг үзээд байгаа билээ. Яг одоо энэ асуудлаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдаж байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ