Д.Сүрэнхорын эхнэрийг шүүнэ
Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын эхнэр Д.Эрдэнэ-Отгоны автомашины ослоор хүний амь хөнөөсөн хэргийг Баянгол дүүргийн шүүхэд нийслэлийн Шүүхээс шилжүүлсэн байна. Одоогоор анхан шатны шүүх хэрэгтэй нь танилцаж буй бөгөөөд хурлын тов ирэх долоо хоногоос гарах аж.
Яллагдагчаар татагдсан Д.Эрдэнэ-Отгон нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр нэгдүгээр хороо Улаанбаатар Төмөр замын гал командийн байгууламжийн зүүн талын Нарны зам дээр 2010 оны аравдугаар сарын 16-ны өглөөний 06 цагийн орчим 30 настай эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон хэрэгт холбогдсон юм.
Осол гаргасан Д.Энх-Отгон нь УНН 70-20 маркийн “Тoyoto vitz” маркийн автомашиныг согтуу жолоодож явсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоосон. Гэвч хоёр жилийн турш сунжирч шийдэгдэхгүй байгаа уг хэргийг анхан шатны шүүхээс хэд хэдэн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ