
БОАЖ-ын Сайд Д.Цогтбаатар “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А-63 тоот тушаал гаргав.
Тэрбээр Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг ажлын гурав хоногт багтаан яам харьяа агентлаг, орон нутгийн салбар нэгжүүдэд хүргүүлж байхыг үүрэг болголоо.
Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, салбартай холбоотой шийдвэрийг нийтэд шуурхай хүргэх, төрийн байгууллага болон иргэдийн ажлын уялдаа холбоог сайжруулах талаарх энэ тушаалаар мөн төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн үүрэг өглөө. Тодруулбал, тухайн шийдвэрийг олон нийтэд нээлттэй байршуулаагүйн улмаас иргэн, ААНБ-ыг санаатай бусаар зөрчил гаргах нөхцөл бүрдүүлсэн ажилтанд үүссэн үр дагавартай нь холбогдуулан хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож байхаар шийдвэрлэжээ.
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 7.1.4-т “үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх” гэж заасан байдаг. Хуулийн энэ заалт болон Сайдын тушаалын дагуу БОАЖЯ, түүний харьяа нэгжүүд цаашид тухайн салбартай холбоотой гарсан шийдвэрийг ажлын гурав хоногт багтаан нийтэд нээлттэй хүргэж байхаар болжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ