
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VII хорооны иргэн 61 настай, эмэгтэй Б-г автобуснаас буух гэж байхад нь чих нь дэх алтан ээмгийг нь үл таних этгээд булаасан байна.
Уг хэргийн талаар өчигдөр 16:30 цагт цагдаагийн байгууллагад мэдээлэл ирүүлжээ.
Үүний дагуу шуурхай шалгаснаар тодорхой оршин суух хаяггүй, 33 настай О, 34 настай М нар бүлэглэн энэ хэргийг үйлдсэнийг тогтоон, эрэн сурвалжлаж, саатуулсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ