
ч Б.Шүүдэрцэцэг, найруулагч, жүжигчин Т.Алтантуяа нар уншигчдын цаг завыг хэмнэж, “Хайрын тухай зүүд” номоо сонсдог хэлбэрээр хэвлүүлжээ. Уг сонсдог номын зохиогчид өнөөдөр “Зууны мэдээ” сонины байран дахь “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хамтарсан бүтээлд зохиолч Б.Шүүдэрцэцэгийн хамгийн сүүлийн үеийн уянгын, хайрын өгүүллэгүүд багтсан бөгөөд жүжигчин Т.Алтантуяа уншиж түүний бүтээлийг амилуулжээ.
Эрхэм сонсогч та “Интерном”, “Majestic”, “Мир” номын их дэлгүүрээс ном, хос CD-ийг 15000 төгрөгөөр худалдан авч хайртай дотны хүндээ хэзээ ч мартахааргүй бэлэг бариарай. Мөн “SKY”, “MAX MALL” худалдааны төвд буй номын тасгаар “Хайрын тухай зүүд” сонсдог номыг худалдаалж байгаа юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ