Агаар бохирдлын төлбөрийг хураана

img

Авто тээврийн хэрэгслийн албан татвар болон агаарын бохирдлын төлбөрийг хураах нэгдсэн арга хэмжээ энэ сарын 10-наас орон даяар эхлэнэ.   Хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй.   Түүнчлэн “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”инд  авто тээврийн хэрэгсэл эзэмшигч хувь хүн, хуулийн этгээд нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас нь хамааруулан тогтоосон ангиллаас хамаарч жилд нэг удаа  агаарын бохирдлын төлбөрийг тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөхөөр хуульчлагдсан билээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ