
Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн Жаргалант хайрханы өврөөр өвөлждөг малчдад нэгэн бэрхшээл тулгарчээ. Учир нь тус нутагт дэлхийд ховордож «Улаан ном»-д орсон ирвэсний тоо толгой нь нэмэгдэж, малчны хот руу дайрч, мал сүргийг гэмтээх болжээ. Энэ талаар Дэлхийн Байгаль хамгаалах сан /ДБХС/-гийн Ховд салбарт мэдэгдэхэд мал идэж байгаа зураг, тэмдэглэл хөтөлж баримтжуул гэсэн шаардлага тавьсан аж. Хөдөө хээр яваа малчид бидэнд ямар зургийн аппарат байх билээ. Малаа идүүлээд хохироод л сууж байна. Малчид бид малаа ирвэсэнд идүүлж байгаа зураг авч, түүнийг баримтжуулж, бас шатахууны зардал гарган хөөцөлдөж, олон газрын хаалга татаж явах нь ёстой цагийн гарз, хохирдгоороо хохироод дуусья гэх гомдлын үг урсгаж, ирвэс хүн рүү ч дайрч болзошгүй нь хэмээн нутгийн иргэд ярьж байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудад хүний амь нас, эд хөрөнгө хуулиар хамгаалагдсан, мал сүрэг төрийн хамгаалалтад байх ёстой гэсэн заалт байдаг. Гэвч амьдрал дээр хуулийн заалт зөрчигдөж байгаагаас гадна ирвэс агнах хуулиар хориотой. Тиймээс Тусгай хамгаалалттай газар нутагт өвөлжиж байгаа мал руу ирвэс орсон бол ирвэсний зөв. Онцгой бүсээс гадна байгаа малчдын хот руу ирвэс дайрсан бол ирвэсний асуудыг хэлэлцэх ёстой хэмээн тус аймгийн холбогдох албаныхан мэдэгджээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ