Баян-Агтчууд архинаас татгалзав

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010-2011 онд шилжих мөчид ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэхдээ хундагатай архи бус, сүү барин мэндчилсэн билээ. Тэрээр ард түмэндээ архинаас татгалзаж, цагаан сүүгээ өргөж амьдаръя хэмээсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн эл уриалгыг орон даяар хэрэгжүүлэх “Архигүй Монголын төлөө” аяныг танилцуулахаар Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа Булган аймагт ажиллаж байна. Тэрээр Булган аймгийн Хутаг-Өндөр, Баян-Агт, Булган, Бугат сумдад ажиллаж байгаа юм.

Тус аяныг орон нутгийн иргэдэд танилцуулах ажлыг Булган аймгийн Засаг даргын тамгын газар, тэр дундаа Баян-Агт сумынхан илүү их дэмжиж байгаа нь уулзалт ярилцлагын үед харагдаж байлаа. Баян-Агтчуудын хувьд архигүй болохын тулд Засаг даргын Тамгын газар, төрийн албан хаагчдаасаа эхэлж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид ажлын цагаар ажлын байранд архи согтууруулах ундааг хэрэглэхээсээ татгалзжээ. Сумын Засаг дарга Л.Эрдэнэбилэг энэ уриалгыг дэмжиж, хэрэгжүүлэхийн тулд төрийн албанд ажиллаж буй эрчүүдтэй гарын үзэг зурж гэрээ байгуулсан байна.

Гэрээгээ зөрчсөн хүмүүст холбогдох арга хэмжээг авч байгаа гэдгийг ч зөвлөх Ч.Сосормаад уламжилсан юм. Энэ мэтчлэн Баян-Агчууд архинаас татгалзаж эхэлжээ. Цаашид найр, наадмыг архигүйгээр тэмдэглэж, нутгийн брэнд болсон айргаа сөгнөж байхыг ард иргэддээ уриалж байв. Ямартай ч Баян-Агтчууд Булган аймаг цаашлаад Монгол Улсад архинаас татгалзаж чадсан жишиг сум болно гэдгээ тус аяныханд амласан юм.

Одоо Ч.Сосормаа Булган аймгийн төвд төрийн албан хаагчид болоод ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, МСҮТ-ийн оюутнуудтай уулзаж, Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг танилцуулж, архи хэмээх хортой ундааны хор уршгийн талаар лекц уншиж байна. Тэрээр маргааш Булган аймгийн Бугат сум болон Орхон аймагт ажиллана.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

radionnal:
naad nudee neegeechee haralgan ym uu zuw zugeer bulganiihniig muulj yah ni we?
2012-01-21
radionnal:
chi haanaas tegj somsoowee
2012-01-21
eegii:
Za ingeed bugdeeree heleltswel buruugui buleen usaar ugaawal hergui tungalag bhiin ,tuld arhinaas hol yawtsgaay!!!!!!!!!!!!!
2012-01-21
eegii:
Anonymous soyoltoi haritsaachee bitgii nutgiin humuusiig yunii uchir undeslelgui hamruulna be ugee olj ...
2012-01-21
enkhmaa:
bulganiihan ajillasag anhdagch humuus shuu dee tiim uchraas eronhiilogchiin zow zuitei uriag ene nutgiin shudarga irgedees ehelj bui ni nen taatai baina aa tumen olon mini ee
2012-01-21
төрийн албан хаагчид ажлын цагаар ажлын байранд архи согтууруулах ундааг хэрэглэхээсээ татгалзжээ” чихшиг юу вээ урд нь уудаг байсымуу хайшаан бээ. -Энэ хүн маш үнэн хэллээ. Өмнө нь ажлын байрандаа архи уугаад байдаг байсан юмуу? Тэгвэл Даргаас нь эхлээд бүгдий нь ажлаас нь халах хэрэгтэй. Ингэвэл яаж төрийн ажил явах юм вэ. Архинаас бид төрөөгүй гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Архинаас болж хичнээн хүн үхэв дээ. Халаг минь. Ах дүү нар минь. Ерөнхийлөгч маш зөв Архи ууух биш ажлаа хийцгээе. [ Хариулах ]
2011-10-13
Булганыхан дандаа согтуу байдаг ийм учиртай байж
2011-10-12
radionnal:
naad nudee neegeechee haralgan ym uu zuw zugeer bulganiihniig muulj yah ni we?
харин тийн уншаад гайхлаа ш дээ гэхдээ үнэхээр архигүй болчихвол сайн л байна
2011-10-12
"төрийн албан хаагчид ажлын цагаар ажлын байранд архи согтууруулах ундааг хэрэглэхээсээ татгалзжээ" чихшиг юу вээ урд нь уудаг байсымуу хайшаан бээ
2011-10-12
radionnal:
chi haanaas tegj somsoowee
харин тийн уншаад гайхлаа ш дээ гэхдээ үнэхээр архигүй болчихвол сайн л байна
unen bol sain baina, sumandaa arhi zardag delguurgui bolchih tegvel bolno.
2011-10-12