“Хэвтэж буй хүн” өдөрлөг боллоо

img

ЦЕГ-ын харьяа Төмөр замын цагдаагийн хэлтэс, Монголын эмэгтэйчүүд, хүүхдийн архидалт мансуурлын эсрэг нийгэмлэг, чөлөөт уран бүтээлчид хамтран “Хэвтэж буй хүн” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийг УБТЗ-ын удирдах газар, “Хөх Монгол” бүлгэм дэмжин оролцов.   Өдөрлөгийн үеэр архины хор уршгийг бодитой харуулах, энэ талаар бичсэн ухаарлын шүлгүүд, санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тарааж,  архины эсрэг аяныг дэмжигчдийн гарын үсгийг цуглуулав. Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн энэхүү шинэлэг арга хэмжээний үеэр оролцогчид уриалга гаргав.   Уриалгад “Та бид амь нас, эрүүл мэнд, ажил алба, аз жаргалтай амьдрал, аав ээжийнхээ хайр энэрэлд умбах алаг үрсийнхээ баяр баясгаланг “Архи” хэмээх гашуун ундаагаар сольж сэтгэлийн айдас, гунигийн нулимсыг урсгах эрх байгаа гэж үү.   Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг дэмжиж аливаа баяр ёслол, уулзалт, үдэшлэгийг архигүйгээр тэмдэглэх, сахилга хариуцлагыг сайжруулан ёс зүйтэй иргэн, манлайлагч хамт олон болохыг уриалж байна. Архидалтын эсрэг олуулаа нэгдэцгээе” гэжээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuul:
ene ajililiinhaa hureeg ulam orogjuulen oshoo lon irgediig hamruulaarai hezeed deljih bolno
2013-01-17
WORLD's BRAND COACH:
Баярын мэнд бүсгүйчүүдээ! Coach Brand Их дэлгүүрийн зүүн талын Гандирас төвийн 2 давхарт нээгдлээ. Бусад brandийн шинэ загварын Эмэгтэй office палаж, гутал, туфил shockонд ормоор хямд үнэтэй.
2012-03-07