Сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогджээ
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг өөрийнх нь нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргаж 100 сая төгрөг нэхэмжлэсэн билээ.
Энэхүү гомдлыг тус дүүргийн прокурорын газраас хянаж үзээд эрүүгийн шугамаар шийдвэрлэх үндэслэлгүй хэмээн иргэний танхим рүү гомдлыг нь шилжүүлсэн билээ.
Тэгвэл сайд Ц.Нямдорж энэ асуудлаар өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хэлтсийн дарга Б.Элбэгсайханыг томилжээ.
Гомдол маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ