Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч сулрах боловч 9-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай хүйтэн байхыг анхааруулж байна.
2012 оны 03 дугаар сарын 07-ны 20 цагаас 03 дугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө, Туул голын саваар 28-33 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын саваар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 15-20 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 21-23 градус, Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ