Төрийн ордонд 1000 ээж чуулна

img

Одонтой эхчүүдийн холбооноос өнөөдөр  “1000 ээжийн чуулга уулзалт”-ыг Ерөнхийлөгчийн ивээл дор, Төрийн ордонд зохион байгуулна. “1000 ээжийн чуулга уулзалт"-ад  Одонтой ээжүүдэд тэтгэлэг олгох хуулийн төслийг санаачилсан Б.Мөнхтуяа, одонт ээж С.Санатхан, Д.Долгорсүрэн нар оролцох аж. Зургаа дахь удаагаа зохиогдох “1000 ээжийн чуулган” өмнөх жилүүдэд “Монголын үрс маш олон болтугай”, “Монголын үрс оюунлаг байх болтугай”, “Монголын үрс эрүүл, чийрэг байх болтугай” зэрэг тодорхой сэдвүүдээр асуудал дэвшүүлж, уриалга гаргаж ирсэн аж.   Харин энэ удаагийн сэдэв нийгмийн тулгамдсан асуудлууд байна гэдгийг УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа онцоллоо. Энэ удаагийн чуулганаар нийгэмд тулгамдсан ямар асуудлууд байна. Тэдний ярьж хэлж байгаа болон сургаж зөвлөсөн зүйлүүдийг улс төрчид сонсч, өөрсдийн үйл ажиллагаанд тусгах байх хэмээн одонт ээжүүд үзэж байгаа аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

WORLD's BRAND COACH:
Баярын мэнд бүсгүйчүүдээ! Coach Brand Их дэлгүүрийн зүүн талын Гандирас төвийн 2 давхарт нээгдлээ. Бусад brandийн шинэ загварын Эмэгтэй office палаж, гутал, туфил shockонд ормоор хямд үнэтэй.
2012-03-09