Дэд сайд хорих ангид зочлов

img

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон ШШГЕГ-ын харъяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги дээр зочиллоо.

Тус хорих анги дээр хоёр дахь жилдээ зочилж байгаа бөгөөд энэ үеэр Шүүхийн шийдвэрийн газрын удирдлага Хошууч А.Намсаманд болон хорих ангийн хамт олон дэд сайд, эмч нарыг хүлээн авч уулзан хүмүүжигчдийн маань сэтгэл шаналлыг багахан ч гэсэн хугацаанд сатааруулж хүрэлцэн ирсэнд нөгөөтэйгүүр бүх эмэгтэйчүүдийг эмнэлгийн үзлэг оношлогоонд хамрагдуулж байгаад талархал илэрхийлэв.

Тус хорих ангид 400 гаруй эмэгтэйчүүд хүмүүждэг бөгөөд 8 эх, 7 хүүхэд байдаг. Дэд сайд хүмүүжигч эмэгтэйчүүдэд хандан олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэн эрүүл энхийг хүсээд “Бүсгүйчүүд та бүхэн амьдралдаа урам зоригтой байж алдаа дутагдлыг гаргасан бол дахин давтахгүй хойч үедээ үлгэр болж үр хүүхэд танил нөхөддөө гашуун туршлагаасаа сургамж хайрлаж зөв сэтгэлээр яваасай гэж хүсэж байна” гээд гарын бэлгээ тараав.

Ийнхүү хорих ангийн эмэгтэйчүүдтэй уулзан нөхцөл байдалтай танилцаж хорих ангийн эмнэлгээр оров. Мэргэжлийн эмч нар хорих ангийн эмнэлэгт тоног төхөөрөмжөө суурилуулж бүх эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүйгээр үзлэгт хамруулсан юм.

www.emch.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

WORLD BRAND COACH:
Баярын мэнд бүсгүйчүүдээ! Coach Brand Их дэлгүүрийн зүүн талын Гандирас төвийн 2 давхарт нээгдлээ. Бусад brandийн шинэ загварын Эмэгтэй office палаж, гутал, туфил shockонд ормоор хямд үнэтэй.
2012-03-09
Андуураад байна:
Цолмоон чи андуураад байна. Чи секс хийх дуртай. Эрэгтйчуудийн шоронд очиж хоригдлуудад шаалгавал чамд их гое байхгуй юу даа
2012-03-08
zochin:
SONGUULIIN HUULI ZORCHSON BAINA. ARDIIN NAMIIG SONGUULID OROLTSOH ERHIIG HASAH HEREGTEI
2012-03-08