Өнөөдөр луу өдөр

img

Аргын тооллын гуравдугаар сарын 08. Бархасбадь гариг. Билгийн тооллын 15. Зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн наран 07.26 цагт мандан 18.36 цагт жаргана.

 Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад өлзийтэй сайн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ