Нэгдvгээр төрөх дурангийн мэс засал хийх багажтай боллоо

img

Нийслэлд эмэгтэйчvvдийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ хийдэг эмнэлэг гарын хуруунд багтахаар цөөн. Тиймээс бvсгvйчvvд нэгдvгээр төрөхийг зорих нь их.  Тус эмнэлэгт өдөрт 4-5, долоо хоногт 20-25 эмэгтэй мэс засал хийлгэдэг байна. 1-р төрөх эмнэлэг умайн хавдар, хэвлийн архаг өвдөлт, өндгөвчний уйланхай, vргvйдэл, хэвлийн наалдац салгац, умай авах зэрэг эмэгтэйчvvдийн олон төрлийн өвчнийг оношилж, эмчлэх боломжтой болжээ.

Эдгээр өвчнийг оношилох дурангийн багажийг тус эмнэлгийнхэн өчигдөр хvлээн авсан юм. Франц Улсад vйлдвэрлэсэн энэ багаж мэс ажилбарыг өндөр төвшинд, өвчтөнд зовиур багатай хийдгээрээ давуу талтай. Мөн олгой, цөс, бөөр болон чих, хамар, хоолойн мэс ажилбарт ашиглах боломжтой аж. Дурангийн багаж 100-150 мянган еврогийн өртөгтэй бөгөөд мэс ажилбарыг vнэ төлбөргvй хийх юм байна. Гэхдээ ирэх оноос төлбөртэй болгох асуудал яригдаж байгаа  талаар эмч мэргэжилтнүүд ярьж байлаа. Хэрвээ төлбөртэй болбол эрvvл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлдөг иргэн 160 орчим мянган төгрөгөөр уг хагалгааг  хийлгэх юм.

Б.Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ