
Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд Засгийн газраас cap шинийн өмнө “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн журмыг баталсан.
Энэ ажлын хүрээнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон Орон сууцны санхүүжилтын корпорацитай хамтран ажиллахаар болжээ.
Тиймээс иргэдийг хөнгөлттэй зээлд хамруулах гэрээг тус байгууллагын удирдлагууд маргааш үзэглэх юм байна.
Гэрээ байгуулах ажиллагаа Орон сууцны санхүүжилтын корпорацид 15.00 цагт болох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ