Н.Баянмөнх: Говьсүмбэр аймгийн Засаг дарга зөвшөөрлөөр манай өвөлжөөг ухаж байгаа бололтой
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт айлын өвөлжөөн дээр жоншны хайгуул хийж байгаа мэдээллийг сумын иргэн Н.Батмөнх өглөө. Дээрх хэрэг Даланжаргал сумын Цагаан өндөрийн Шорвог гэдэг газар өрнөж байгаа гэнэ. Говьсүмбэр аймгийн Засаг Ж.Баянмөнхийг хайгууль хийх зөвшөөрөл олгосон хэмээн нутгийн иргэд болон холбогдох эх сурвалжууд мэдээлж байна. Энэ талаар өвөлжөөн дээрээ хайгуул хийлгэж байгаа Н.Батмөнх ийн ярилаа.
-Танай өвөлжөөн дээр жоншны хайгуул хийж байгаа гэж үнэн үү?
-Манайх Даланжаргалан сумын айл. Сумаас холгүй Цагаан өндөрийн Шорвог гэдэг газар олон жил өвөлжиж, хаваржиж ирсэн. Энэ газрыг бэлчээрийн зориулалтаар манайх хувьчилж авсан. Гэтэл арваад жилийн өмнөөс Шивээ-Овоо сумын малчин Гэсэр, Жавхлан гэх айлууд манай эзэмшлийн өвөлжөөн дээр ирж буучихаад, нүүхгүй удаж байна. Гэтэл саяхнаас өвөлжөөний ойролцоо олон нүх ухаж, ямар нэгэн зүйл эрж, хайж байгаа нь илт боллоо.
-Өвөлжөөн дээр чинь байгаа айлууд ингэж ухаж эхэлсэн хэрэг үү?
-Үгүй. Өөр хүмүүс ирж ухаж байгаа. Гэхдээ Гэсэр, Жавхлан гэх айлуудтай ямар нэгэн холбоотой байх. Гэрийн хажууд нь цооног ухаад байхад тэд зүгээр суугаад байх юм. Эсвэл айлын өвөлжөө бидэнд ямар хамаа байна гэж боддог юм уу. Мэдэхгүй.
-Юу гэсэн үг вэ. Өвөлжөөг чинь булааж авчихаад, тэгээд хайгуул хийгээд байгаа хэрэг үү. Тухайн газрыг эзэмших гэрчилгээ болон бусад бичиг баримт танайд бий юу?
-Бүх бичиг баримт нь байгаа. Гэтэл энэ хоёр айл нүүж өгөхгүй юм. Арга тасраад танай сонинд хандаж байгаа энэ.
-Өвөлжөөн дээр таны ямар хайгуул хийж байгаа юм бол?
-Эхлээд худаг гаргах гэж байгаа гэсэн. Гэтэл өвөлжөөний ойролцоо 10 гаруй нүх ухсан байгаа. Тэр нүхнүүд нь их гүнзгий юм билээ. Худаг гаргахаар бол тийм олон нүх ухах шаардлагагүй биз дээ. Тэгээд бид очоод ямар учиртай нүх болохыг асуухаар хэн ч хариулдаггүй. Илт элэг барьдаг. Гэхдээ тэдэнд Говьсүмбэр аймгийн Засаг дарга зөвшөөрөл олгосон бололтой юм билээ. Дээрээс зөвшөөрөл өгсөн гээд байгаа юм. Бид баг, сумынхаа Засаг даргад удаа дараа хандсан ч ямар ч хариу өгөхгүй байгаа. Манай өвөлжөөнөөс холгүй иргэд гар аргаар жонш олборлодог. Тэгэхээр тэр орчимд жонш гарах боломжтой.
-Говьсүмбэр аймгийн Засаг даргыг газрын зөвшөөрөл өгсөн гэсэн мэдээлэл байна?
-Говьсүмбэр аймгийн Засаг Ж.Баянмөнхийг зөвшөөрөл өгсөн гэсэн мэдээлэл байсан. Гэхдээ яг тийм үгүй мэдэхгүй байна. гэдэг юм билээ. Энэ хэрэгт Гэсэр, Жавхлан гэх айлууд хамгийн их хамаатай. Тэд 10 хэдэн жилийн өмнө манай өвөлжөөнд ирж буучихаад нүүхгүй байсаар өдийг хүрсэн. Энэ газрыг бэлчээрийн зориулалтаар манайх хувьчилж авсан. Гэтэл араваад жилийн өмнөөс Шивээ-Овоо сумын малчин Гэсэр, Жавхлан гэх айлууд манай эзэмшлийн өвөлжөөн дээр ирж буучихаад, нүүж өгөхгүй байна. Энэ талаар сум, орон нутгийн удирдлагуудад хэлдэг ч ямар ч шийдвэрт хүрч, айлуудыг нүүлгэж чадахгүй байгаа. Сумын удирдлагууд манайхыг энэ өвөлжөөг эзэмших эрхтэй, зөв гэж хэлдэг ч энэ хоёр айлыг нүүлгэж чадахгүй байгаа. Манай сумын засаг дарга Г.Мягмардорж энэ айлуудыг нүүлгэх гэж оролддогч эрх мэдэл нь хүрдэггүй юм шиг байгаа юм. Шивээ-Овоо засаг даргад хандаж байсан ч ерөөсөө хүлээж авдаггүй. Сумынхаа иргэдийг хамгаалсан зүйл ярьдаг. УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг аймгийн засаг дарга байхад нь хандаж байсан ч ямар ч хариу өгөөгүй.
-Энэ айлуудад та бүгдийн зүгээс шаардлага тавьж байсан биз дээ. Ямар учраас танай хаваржааг булаацалдаад байгаа юм бол?
-Манай энэ хавь өвс ногоо сайн ургадаг, ус тэжээл сайтай сайхан нутаг. Бид байнга шаардлага тавьсаар ирсэн. Хөгшин настай биднийг доромжилж, үл тоомсорлодог. Худаг дээр малаа услах үед хүртэл Гэсэрийнхэн ирж, хүүхдүүдийг маань зодох асуудал олон удаа гарч байсан. Өнгөрсөн жил Гэсэрийнхэний залуучууд нэг орой ирж, нөхөр хүүхдүүдийг маань зодож, хүндээр гэмтээгээд явсан. Тухайн үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж эрүүгийн хэрэг үүсгэсэн ч өршөөлийн хуульд хамрагдаад суллагдсан байна лээ.
С.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ