
Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг үдэх ёслол маргааш Офицеруудын ордонд 09.00 цагт болно. Ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ж.Бямбажав, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд болон цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлийнхэн оролцоно. Энэ удаагийн цэргийн баг 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр Афганистан улсыг зорих юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ