
Улаанбаатарт үүлшинэ, шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 градус, Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
Төвийн нутгаар үүлшинэ, зарим газраар бага зэргийн цас орж, салхи зүүнээс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, салхи зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын саваар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.
Говийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи өдөртөө зарим газраар зүүнээс секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ