Шинэ цагийн хэлмэгдүүлэлтэд өртсөн ахмадуудын гомдлыг тайлах уу?

img

1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэд өнөөдөр хамгийн бага тэтгэвэр авч зутруухан амьдарч байна. Эдгээр хүмүүсийг шинэ цагийн хэлмэгдүүлэлтэд өртөгсөд гэж нэрлэх болж. Тухайн үед нийт 300 гаруй мянган хүн албадан тэтгэвэрт сууж байсан бол өнөөдөр 168 мянга болтлоо буурсан байна. Тэгвэл ээлжит бус чуулганы хуралдаанаар эдгээр ахмадуудын гомдлыг тайлах горьдлого бий болжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, олонхи гишүүн дэмжсэнээр чуулганы ээлжит бус хуралдаанд оруулахаар болж тогтсон юм. Энэхүү хуулийн төслүүдийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулсан бөгөөд 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг арилгах зорилготой. Тодруулбал, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан буюу тэр оны хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр тэтгэврээ тогтоолгосон  168  мянган хүн одоо бий. Хууль батлагдвал энэ хүмүүсийн тэтгэврийн зөрүү арилна гэсэн үг. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн одоо авч байгаа тэтгэвэр 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан хүмүүсийнхтэй адилхан болно. Шинэ  цагийн хэлмэгдүүлэлтээр  ажилласан жил, хүүхдийн тоог харгазан тэтгэвэрт суулгасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл байсан гэж өнөөдөр хуульчид үздэг. Төр нүгэлээ наминчилж  өндөр настнуудын тэтгэврийн зөрүү гэдэг гомдлын нэр томъёог арилгах эсэх нь ээлжит бус чуулганаар шийдэгдэх үү гэдэг үлдэж байна. Хууль санаачлагачдын үзэж буйгаар ээлжит чуулганаар батлахгүй бол хаврын чуулганаар нийгмийн чанартай, томоохон хуулиуд батлагдана гэж байхгүй. Улстөр хэт халсан үед  тэтгэврийн зөрүүг арилган гэж ярихгүй хэмээн таамаглаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yyniig dahin bichie. Olon huuhedtei eejiig toriin bodlogo zohitsuulaltgui shuud ajlaas ni gargaj hayasan tor zasag odoo oiriin ued todorhoi arga hemjee awah heregtei dee. Huleene huleene gehed enenees iluu yah bilee . Mash ih gomdoltoi baidag. Bid ajlaa hiigeed yawj bsan bol onoodor yadaj dundaj tetgewertei baih bsan. Aldaagaa hurdan zasaarai. Bidnii toloo setgel gargaj yarij helj hootsolddog humuust bayarlaj yawdag. Eswel onoodriin tetgeweriig bolomjiin nemeh, eswel helmegdsen hugatsaanii hohiroliig todorhoi hemjeegeer bodit hangaltaar baragduulj ogoh iim l 2 zam bna gej boddog. Adlagdsan sotsiolist niigmeesee dor amidrah yosgui.
2012-03-10
зочин:
Үнэн шүү. Манай ээж л гэхэд 32 жил улсад ажиллаад дээр нь 9 хүүхэд төрүүлж өсгөчөөд өнөөдөр 105,000 эөгрөг авдаг гэсэн. Шударга биш байгаа биз дээ. Ажиллаж байх үедээ үнэнч шударга, ажилч хичээнгүй л ажилласан байх. Цэцэрлэгийн багш байсан юм. Тэгээд боловсролын тэргүүн ч байдаггүй юм. Дээр үед үнэндээ л хүний хөдөлмөрийг сордог байсан. Гэтэл одоо яаж байна? Хөдөө ажиллаж байгаа бол 5 жил ажиллаад 6 сарын цалинтай тэнцэх мөнгө авна, тэтгэмж мөн бусад улс төрчдийн мөнгөөр гадаад, дотоодгүй дэмий тэнэж зугаална авдаг авилга энэ тэр нь ихэдсэн хийх ажил нь багассан хүмүүс. ахмадуудыг хүндэтгэж тэр зөрүүг арилгах хэрэгтэй.
2012-03-09