МАН, АН-ын аль нь орон нутгийг авах вэ?

img

УИХ-ын ээлжит бус чуулган хуваариар бол өнөөдрийн хуралдаанаар ажлаа дуусгах ёстой.  Дөрвөн өдөр хуралдахдаа Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн төрийн албан хаагч, өндөр настнуудын тэтгэврийг нэмэх  асуудлыг шийдлээ. Мөн төлөвлөсөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Монгол Улсын шүүхийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Харин Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үлдээжээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар энэ хууль батлагдана гэж байхгүй. Учир нь УИХ дахь хоёр намын бүлгээс томилогдсон зөвшилцөх ажлын хэсгийнхэн өнөөдрийг хүртэл саналаа нэгтгэж чадаагүй байгаа. Тодруулбал, орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамтатган явуулах эсэх дээр АН, МАН-ын бүлгийн байр суурь зөрүүтэй хэвээр байна. Хоёр намын бүлгээс тав таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж дундын хувилбар гаргахаар болсон ч АН-ын бүлэг буулт хийж, МАН-ын бүлэг гэдийсэн хэвээр  байна. АН-ынхан аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт зургадугаар сард, сум, дүүргийнхийг намар хийх хувилбар гаргаад буй. МАН-ын бүлгийн хувьд хоёр сонгуулийг тусад нь явуулж улс орон даяар улстөржилт өдөөхгүй байх. Хамтад нь хийсэн ч хүн хүч, мөнгө, цаг хугацааны хувьд амжихгүй, эрхзүйн боломж ч байхгүй хэмээн гүрийж байгаа. Уржигдар ажлын хэсгүүд хуралдсан ч төдийлөн амжилтад хүрэлгүй тарсан. Өчигдөр баярын өдөр байсан учир ээж, эхнэр, охин, тойргийн эмэгтэйчүүдээ баярлаад зөвгүй өнжлөө.  Тодорхой шийдэлд хүрч чадаагүй болохоор УИХ-ын хуралдааны хэлэлцэх асуудал, хурадах эсэх мөн л эргэлзээ төрүүлсээр байна. АН-ын бүлгийн хувьд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал хангалтгүй хэмээн албан мэдэгдэл хийн  Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах асуудлыг дараалалд оруулж байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Намынхаа бодлогын хэмжээнд хүргээд энэ асуудлыг хэлэлцүүлсэн ч санасандаа хүрээгүйдээ нэлээд бухимдалтай байгаа. Зөрүүлээд тэтгэврийн зөрүүг арилгахаар санаачилсан С.Эрдэнэ гишүүний автортой хуулийн төслийг хэлэлцүүлэгт орууллаа. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцүүлж дэмжлэг авахуулж чадсан. Хөндлөнгөөс харахад  ирэх сонгуулийн бэлтгэл хангах лоббины хууль, хардлага сэрдлэгэ дагуулсан сонгуулийн мэтгэлцээн өрнөсөн  ээлжит бус чуулган өрнөж байна. Манай намаас шалтгаалж ажил явахгүй байгаа гэж хэлж болохгүй гэх мэт гомдолын үг чулуудсан, тунирхсан байдалтай л байна. Сонгуульд горьлогч,  өвдөг шороодлоо гэхэд даагаа нэхэх бодол бүхий   ааг, гомдлыг тээсэн орон нутгийн сонгуулийн шүүхий хууль ээлжит бус чуулганы хугацааг сунгах бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
MANd itgehgui baina, 20 jiliin hugatsaand yu hiisen yum be, hiisen ajil ni haragdahgui baina, bolohgui butehgui zuiltei ih holbogdood baina
2012-11-01
MAN-AA DEMJISTGEEY ED HIIJ CHADNAA
2012-06-16
zochin:
MANd itgehgui baina, 20 jiliin hugatsaand yu hiisen yum be, hiisen ajil ni haragdahgui baina, bolohgui butehgui zuiltei ih holbogdood baina
baast.:
ulaanbaatar hotod odoo dandaa hödöönii malnuud baigaa tedend ayj oilguulah ve an man. 2t sanal ögch herhevch bolohgui.
2012-04-18
hongor.:
2namd sanaln ögch bolohgui.
2012-04-18
Мон:
MCS ийн гелег 90 оноос ирсэн юмуу хаашаа юм хедеений мал
2012-03-11
Mgl:
Хэзээ ч бутэхгуй юм шаардаж олон тумнийг буу теерегдуул. Болит юмаа олж харж сурчихаад том ярь .
2012-03-11
AN Ali aliig n avnaa
2012-03-10
zooochin:
zoooochind Шүүмжлэлтэй хандаж байгаа нь зөв боловч та мэргэжлийн хүн биш байна. Асуудлыг ойлгохгүй байгаа нь харамсалтай. Prophecy, Newcom, MCS компаниудыг дэмжих шаардлагагүй. Эрчим хүчний салбарыг хамгийн ихээр доройтуулсан компани бол MCS компани юм. Бүх тендерийг булааж авдаг. Төсөвлөсөн мөнгөний 50%-г хэрэглэж объектоо барьдаг. компани шүү. Цаана нь нилээд хэдэн олигархи УИХ-ын гишүүд байгаа юм. MCS анх тухайн үеийн ТЭХС-д М.Чимидийг дарга байх үед сингапураас компьютер шахаж шудрага бусаар бизнесээ эхэлсэн компани шүү.
2012-03-09
zoooochiin:
Бид 5 сарын дараа болох сонгуулиар үүнийг хэрэгжүүлж чадах хүнийг л сонгох хэрэгтэй. Өнөөдрийг хүртэлх засаг төр гэр хорооллынхныг гадаадын цагаач дүрвэгсэд мэтээр үзэж бараг юу ч хийсэнгүй гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Гэр хороололд амьдрагсад бол дүрвэгч цагаачид биш монголын ард түмний нэгээхэн хэсэг. Одоогийн орон сууцны хороололд амьдрагсад ч гэсэн 20-30 жилийн өмнө гэр хороололд л амьдарч байсан, хөдөөний малчин, нүүдэлчин монгол гаралтай хүмүүс биш гэж үү. Одоогийн гэр хорооллынхноос арай эрт хотод ирж суурьшин аж амьдралаа төвхнүүлсэн монголчууд арай хожуу тэдний л нэгэн адил амьдрахын эрхэнд хот бараадсан элэг нэгтнээ хамгаалан тэдэнтэй ижил сэтгэлийн дор нэгдэхгүй бол болохгүй. Энэ бол бидний амны уншлага болсон монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгний бодит хэрэгжилт уламжлал болгон хамгаалсаар ирсэн үзэл санаа гэж хэлсэнч болно. Соц нийгмийн үед ч хаяж гээгээгүй энэ уламжлалыг яагаад хүний эрх, эрх тэгш нийгмийг дээдэлсэн энэ үед мартаад байна вэ. Сая гаруй хүнтэй том хотын оршин суугчдын дунд цэвэр бохирын шугам, халаалт дулаан, засмал зам аль аль нь байхгүй газарт хагас сая илүү хүмүүсийг орхигдсон хоцрогдсон маягаар нь амьдруулаад байж болно гэж үү. Хогны машин гээч нь ховорхон үзэгддэг болохоор хогоор дүүрсэн газар болж, цахилгаан станцын утаа гэр хорооллын хавьд хуралдан олон олон хүн өвчинд нэрвэгдсэн ч түүнийг гэр хорооллынхны буруу тэдний хариуцлага мэтээр төр засаг эрх мэдэлтнүүд өөрсдөөсөө зайлуулж хуриуцлагаас мултрах гэсэн увиагүй аргаа хэрэгжүүлснээс болж өнөөдөр нийслэл асуудалдаа дарагдсан хот болсон тул монголын ард түмэн бид энэ удаагийн сонгуулиар өөрсдийн үүрэг хариуцлагаа хатуу ухамсарлан бохир сэтгэлтнүүдийн бузар мөнгө худал аманд итгэлгүй жинхэнэ хариуцагатай цэвэр төрийг хүсэмжилж тийм сонголтыг ч хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Ирэх сонгуулиар дараах 3 зүйлийг улс төрийн намууд, засгийн газраас шаардан шаардсан зүйлээ хатуу нэхэх хэрэгтэй. 1. Дараагийн сонгууль гэхэд буюу 4 жилийн дотор гэр хороололлын цэвэр, бохир, халаалт дулаан, засмал зам гэх хамгийн чухал ажлуудыг хийж дуусгаж гэр хорооллынхныг ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангах . 2. 4 жилийн дотор монголын хэрэгцээт шатахуун түлш, халаалтанд ашиглах керосин зэргийг монголын ашигт малтмал нөөц баялагт тулгуурлан монголд боловсруулан дотоодын хэрэгцээгээ хангаж чадахуйц болох. 3. 4 жилийн дотор хотын агаарын бохирдлыг хамгийн ихээр үүсгэгч улаанбаатарын 3 цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, эрчим хүчийг нийслэлийн гаднаас илгээж, харин орон сууцны халаалтанд буюу халуун ус халаалт үйлдвэрлэх станцад байгалийн хий юмуу нүүрсний хийг ашигладаг болох Гадаадынханд монголын тэнэглэлийн 3 төсөл гэж нэрлэгддэг 3 зүйлийн талаарх яриа байдаг гэдгийг сонсоод нүүр хийх газаргүй боллоо. 1дэх нь шинэ нисэх буудлын төсөл- улсын нийслэлийнх нь талаас илүү нь халаалт, халуун хүйтэн усгүйгээр балар эртний байдалтай амьдарч байхад 300тэрбум төгрөг 40 жилийн хугацаатайгаар гадаадаас зээлж шинэ онгоцны буудал бариж байх юм. 2дахь нь хот доторх гурван цахилгаан станцаас голчилж үүсэх агаарын бохирдлоос болж асар олон хүн өвчинд нэрвэгдэж байхад дахин нийслэл дотроо 5дах цахилгаан станцыг барина гэж шийджээ. 3дахь нь гэр хорооллыг хот доторх цахилгаан станцын эрчим хүчээр халаах мөн гэр хорооллынхондоо хагас коксжсон түлш хэрэглүүлэх гэдэг шийдвэр юм. Эдгээр гурван хөгийн төслийг сонссон юм ойлгодог хэн боловч инээд нь хүрнэ биздээ. Монгол нь жилд 500000 тн газрын тос хятадад экспортолдог чамлахааргүй газрын тосны ордтой улс. Гэтэл яахаараа гэр хорооллыг керосиноор халаая гэж энэ эрх мэдэлтнүүдийн хэн нь ч ам ангайдаггүй байна аа. Энэ бүгдээс дүгнэхэд Монгол улс маань Африкийн Конго-с илүү тэнэг улс гэж хэлүүлэхдээ хүрээд байна. 76 улс орны эрх ашгаас илүү өөрсдийн эрх ашгаа дээгүүрт тавиж ажиллаж байгаа болохоор монгол улс дэлхийн нийтийн онигооны баатар болоод байна. 10 жилийн өмнө харуусалтайгаар хөнөөгдсөн С.Зориг хэрвээ одоо амьд сэрүүн байсан бол өнөөдөр монгол иймэрхүү улс болохгүй л байсан байх. Хэрвээ тэрээр амьд сэрүүн байгаад одоогийн ерөнхийлөгч болсон бол түүний гэр нь хаана байх байсан бол? Эдийн засаг, боловсон хүчин, хуулийн хүрээнд ажлаа явуулах таатай орчинг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй биз ээ. Таатай орчинг бүрдүүлэхдээ мэдээж улс үндэстний эрх ашгийг 1-рт тавих ёстой нь ойлгомжтой. Харин эрчим хүчний газар гээч соц нийгмийн үзэл баримтлалыг үргэлжлүүлсэн газрын шаардлага алга. Ажлаа хийсэн шиг хийдэг бол мэдээж хэрэгтэй. Гэтэл энэ эрчим хүчний газар нь ардчилсан нийгэмд шилжсэн 20 жилийн туршид юу хийж ирсэн юм бэ? УБ дахь гурван цахилгаан станцаас гарах хорт бодисоос болж нийслэл маань дэлхийн №1 агаарын бохирдолтой хотоор тодорч, агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 5000 хүн өвчилж, 200 жирэмсэн эхчүүд хэвлий дэхь үрээ алдаж, хорвоод мэндэлсэн хэд нь төрөлхийн өвчтэй гэгдэж байна. Түүнчлэн үнсний асуудлыг ч бас орхигдуулж болохгүй. Хотын цахилгаан станцуудын 35 жилийн туршид ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том үнс хаях газар, тэрхүү үнснээс ялгарах мөнгөн ус, хар тугалаганаас болж хөрс ус бохирдож, хор агуулсан үнс нурам нь салхи шуурганд хийсч агаарт бужигнаж хүмүүсийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин улам доройтсоор байсан ч цахилгаан станцуудыг зайлшгүй хэрэгцээт эрчим хүч үйлдвэрлэж байгаа болохоор гээд дутагдалтай талыг нь хуучин нийгмийн суртлаар хав дарсаар үйл ажиллагаа, асуудлыг зохицуулах арга замыг хайгаагүйгээс өнөөдрийн байдалд хүрчихлээ. ЭХГ-н дарга урьд нь цахилгаан станцын захирал байсан болохоор өөрийн хариуцан ажиллаж байсан цахилгаан станцын учир дутагдалтай талыг нүд нь балай, чих нь дүлий өнгөрөөгөөд байгаа бололтой. Иймэрхүү байдлыг цаашид үргэлжлүүлж болохгүй. Ингэж ажиллах юм бол энэ газрын хэрэг ч гэж алга. Монгол улсад Prophecy, Newcom, MCS мэтийн компаниудыг дэмжиж энэ төрлийн салбарт чадварлаг өрсөлдөгчийг нэмэгдүүлэхэд төр засаг анхаарах хэрэгтэй. ЭБЭХ-ний салбараас хуучин нийгмийн үзэл суртлыг халах нь зүйтэй юм. ЭХГ-н оронд илүү зөв шударга, өндөр үр ашигтайгаар ажиллаж, өөрийн хариуцаж буй албан байгууллага аж ахуйгаас хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг анхаарч, эрчим хүчний асуудлыг хянах чадвартай төрийн албыг байгуулах хэрэгтэй.
2012-03-09
zooochin:
zoooochind Шүүмжлэлтэй хандаж байгаа нь зөв боловч та мэргэжлийн хүн биш байна. Асуудлыг ойлгохгүй байгаа нь харамсалтай. Prophecy, Newcom, MCS компаниудыг дэмжих шаардлагагүй. Эрчим хүчний салбарыг хамгийн ихээр доройтуулсан компани бол MCS компани юм. Бүх тендерийг булааж авдаг. Төсөвлөсөн мөнгөний 50%-г хэрэглэж объектоо барьдаг. компани шүү. Цаана нь нилээд хэдэн олигархи УИХ-ын гишүүд байгаа юм. MCS анх тухайн үеийн ТЭХС-д М.Чимидийг дарга байх үед сингапураас компьютер шахаж шудрага бусаар бизнесээ эхэлсэн компани шүү.
Bitgii gorid MANAN . boovoo hohtsgoo MANAN
2012-03-09
medeej oron nutagtaa MAN avnaa.........
2012-03-09
Батсүх, Энхбаатар, Ү, А нар:
Энэ сонгуульд АН, МАН хоёулаа ялагдаж дахин улс төрийн тавцанд гарахгүй тул аль нь ч төв болон орон нутаг гэж горьдох хэрэггүй. Олон түмэн иргэд ирэх сонгуулийн сонгуулийн хуудасны сонгогдогчдын нэрээс АН, МАН-ын гишүүдийг дугуйлахгүй, нам сонгох хэсгээс АН, МАН-ын нэрийг дугуйлахгүй юм.
2012-03-09
Бат:
Энэ хоер нам энд санал нэгдэхгүй учир нь АН хамт хийвэл хөдөөд санал нэмэгдэх тусад нь хийвэл МАН санал нэмэгдэх магадлал бий учир хүн ам зүйн онцлог идэвх оролцоо юм даа
2012-03-09
hehe:
MAH
2012-03-09