
Шүүгчийн буруугаас болоод хохироод үлдсэн иргэд гомдол гаргахаар хуулийн хугацаа дууссан эсвэл дахин шалгахаар түдгэлзүүлсэн байдаг гэдэг.
Тэд шүүгч хэргийг буруу шүүсэн арван мянга гаруй баримт цуглуулаад байгаа бөгөөд тухайлбал Төрбат нарт холбогдох эрүүгийн хэрэг, Цогбаярт холбогдох хэрэг, Туяацэцэгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг, Гансүхийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын дарга болон бусад хууль хяналтын байгууллагын дарга нартай халз мэтгэлцээн зохион байгуулна.
ИШШ ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт: "Мэтгэлцээн хийхийг өнгөрсөн жилээс эхлээд гуйсан. Гэвч тэд Хууль хяналтын байгууллагыг гутаалаа гэдэг. Үнэхээр бидний буруу юм бол, 10 мянга гаруй баримтыг няцааж бидний зөв гэж үзэж байгаа бол мэтлэлцье, буруу зөвөө олъё." гэсэн юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ