Тахтийн цомын төлөө чөлөөт бөхийн уламжлалт олон улсын тэмцээн эхэллээ

img

Иран улсад жил бүр болдог Тахтийн цомын төлөө чөлөөт бөхийн уламжлалт олон улсын “Алтан Гран-При” тэмцээнд оролцох манай бөхчүүд мордлоо. Тус тэмцээн Тегеран хотод энэ оны гуравдугаар сарын 9-11-ны өдрүүдэд эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг-ийн жингээр явагдана. Тэмцээний жин тус бүрт нэгдүгээр байр эзлэсэн тамирчинд 4000, хоёрдугаар байр эзлэсэн тамирчинд 3000, гуравдугаар байр эзлэсэн тамирчинд 1500 ам.доллар, өргөмжлөл, дурсгалын зүйл олгох ба нэгдүгээр байр эзлэсэн багийг 6000, хоёрдугаар байр эзлэсэн багийг 4000, гуравдугаар байр эзлэсэн багийг 3000 ам.доллараар урамшуулах юм байна.   Энэ тэмцээнд манай улсаас 55 кг-ийн жинд Гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар /“Хүч” спорт хороо/, залуу бөх Б.Мөнхбат /”Тэмүүжин” клуб/, 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Энхсайханы Ням-Очир /“Хилчин” спорт хороо/, спортын мастер Банзрагчийн Баянмөнх /”Олимп” сургууль/, 120 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо/ нар барилдана. Энэ тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, олон улсын хэмжээний шүүгч Б.Төмөрбаатар нар оролцоно. Тахтийн цомын төлөө тэмцээнд Ч.Батбадрал 1991 онд, Б.Наранбаатар 2004 онд алтан медаль авч байсан хийгээд өнгөрсөн жил Б.Нэмэхбаяр 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж байв. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ