
Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын мянганы сорилтын сангийн санаачлага, санхүүжилтээр "Хүний хөхөнцөр вирүс"-ийн халдвараас сэргийлэх вакциныг өсвөр насны охидод хийж эхлэхээр болсон.
Уг вакцин нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй бөгөөд дархлаажуулалт хийлгэсэн эмэгтэй таван жил хавдраас өөрийгөө сэргийлэх боломжтой юм.
Уг вакцины талаархи сөрөг мэдээлэл олон гарч, тэр ч бүү хэл охидын амь насанд аюултай хэмээн цацагдаж байсан ч эхний тунг энэ сарын 12-оос эхлэн хийж эхлэхээр болжээ.
Харин хоёр дахь тунг ирэх тавдугаар сарын 20-25 нд, гурав дахь тунг есдүгээр сарын 10-14 нд Хавдар судлалын үндэсний төвөөр дамжуулан хийхээр төлөвлөжээ.
Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн байдлыг харгалзан эхний ээлжинд Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн 11-15 насны, 14491 охидыг сонгон дархлаажуулахаар бэлтгэсэн байна. Цаашид дээрх насны бүх охидыг бүрэн хамруулан урьдчилан сэргийлж, дархлаажуулах зорилготой ажээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ