
Испанийн Фигерас хотод энэ сарын 1-нээс 5-нд болсон Олон улсын циркчдийн их наадамд Монгол Улсын баг амжилттай оролцоод иржээ.
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Золбаяр ахлагчтай Монголын үндэсний циркийн жүжигчид акроботын төрлийн тэргүүн байрыг эх орондоо авчирсан байна.
Энэ наадамд дэлхийн 24 орны 100 гаруй жүжигчин оролцсон ба Монголын шидэх банзнаас үсрэгчид “Алтан заан”, Колумбын дээсэн дээр тэнцвэр ологч, ОХУ-ын агаарын чанга утас үзүүлбэрийн жүжигчид “Мөнгөн заан”, АНУ-ын нугараачид “Хүрэл заан” хүртсэн байна.
Б.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ