
“Цагаандариум” арт галерейд “Эхлэл” үзэсгэлэн үргэлжилж байна. Энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнг уран бүтээлч Г.Амгаланбаатар, М.Ганзул нар хамтран гаргаж байгаа билээ.
Үзэсгэлэнгийн зорилго нь хүн байгалийн хүйн холбоо болон орчин үеийн хүмүүсийн амьдралын оршил хөдөлгөөнийг харуулах ялангуяа Монголчууд бид эх нутгаараа бахархаж эв нэгдэлтэй байхыг уриалахад оршиж байгаа юм.
Тэдний бүтээлүүдээ уран зургийн аргаар болон арьсан урлагийн гэсэн холимог техникээр бүтээсэн байна.
Үзэсгэлэнд зураач Г.Амгаланбаатарын нэг талаас байгаль эх, нөгөө талаас их хотын амьдралын хэмнэлийг үзүүлсэн бүтээлүүд, зураач М.Ганзулын Монголчуудын эв нэгдэл, зөв гарц олох сэтгэлгээний эрэл хайгуулуудыг үзүүлсэн бүтээлүүд тус тус тавигдсан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ