
Олон улсын гандболын холбоо /ОУГХ/, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын гандболын холбоо /МГХ/ -д хамтран олон улсын гандболын багш, дасгалжуулагч нарын сургалт, семинар зохион байгуулж байна.
Энэхүү сургалт, семинарт нийслэлийн есөн дүүрэг, Баянхонгор, Булган, Дархан-уул, Дорноговь, Сэлэнгэ, Төв зэрэг 10 гаруй аймгийн 40 орчим багш, дасгалжуулагч, шүүгч, тамирчин, ажилтан нар оролцож байгаа юм.
Сургалтыг Европын гандболын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, арга зүйн комиссын дарга, ОУГХ-ны сургалт, дасгалжуулалтын комиссын гишүүн, олимпийн шүүгч, доктор Франтисек Таборски удирдан явуулж байна.
Сургалт өнөөдөр өндөрлөх бөгөөд өнгөрсөн өдрүүдэд МҮОХороо, Спортын төв ордон, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль, нийслэлийн 1, 52 дугаар сургуулиуд дээр болсон юм.
Сургалтын явцад олимпийн спортын үндсэн төрөл болсон гандболын спортын олон улсын холбоодын мэдээлэл, үйл ажиллагаа, шинэ дүрмийн өөрчлөлт, мини болон элсний гандболын дүрэм, сургалт, дасгалжуулалтын арга зүй, тоглолтын тактик, техникийн бэлтгэл, шүүлтийн асуудал, тусгай дасгалууд, хаалгачийг бэлтгэх, хүүхэд, тамирчдын секц дугуйланг удирдах, бэлтгэл болон тэмцээний үеэр онол, дадлага хичээлийг оюутан, сурагчдын дунд явуулжээ. Гандболын семинар өнөөдөр өндөрлөнө
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ