
Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн удаад нэр хүндээрээ ордог “Европын лиг”-ийн шөвгийн 16-гийн эхний тоглолтууд болж өндөрлөлөө.
Европын лигийн шөвөгт үлдээд буй клубүүдээс хамгийн чансаа өндөртэйд тооцогдох английн Премьер лигийн хүснэгтийн нэг, хоёрдугаарт бичигдэж буй Манчестерийн хоёр клуб өрсөлдөгчиддөө эхний тоглолтдоо хожигдон шүүмжлэл дагуулаад байна.
Манчестер Сити шөвгийн 16-д учраа таарсан Португалийн Спортинг клубт 1:0-ээр хожигдсон бол Улаан чөтгөрүүд испанийн Атлетик Билбао клубт 3:2-оор ялагдлаа.
Хариу тоглолтыг Манчестер Сити өөрийн талбайдаа хийх бол Улаан чөтгөрүүд өрсөлдөгчийнхөө талбайд зочилно.
“Мөрөөдлийн театр”-даа хожигдсон Улаан чөтгөрүүд талбай дээрээ ямар ч клубыг буулгаж авдаг халуун цуст испаничуудыг хоёр онооны зөрүүгээр буулгаж авах магадлал бага хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Гэсэн ч Манчестер Сити ч тэр Манчестер Юнайтед ч тэр өрсөлдөгчөөсөө тийм олон оноогоор хожигдчихоогүй болохоор найдвар байж болох юм.
Хариу тоглолтууд ирэх 15-ны өдөр болно.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ