Колумбд үерийн уснаас болж уурхайчид амиа алдлаа

img

Колумб улсын баруун хойд нутгийн нэгэн уурхай борооны дараах үерт автаж 9 уурхайчин харамсалтайгаар амиа алдсан байна. Үерийн далан борооны усыг тогтоож  чадалгүй нурснаас болж уурхайн гүнд ус орж улмаар уурхайн ам нуралт үүсэж таглагдсан байна. Аврагчид уурхайн гүнд буй хүмүүсийг аврахаар тэмцэлдэж амыг нээсэн хэдий ч уурхайчид хэдийнэ усанд живж амиа алдсан байжээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ