“Grand lady-2011”-ийн санал өнөөдөр 18 цагт хаагдана
“Гранд” сэтгүүлээс 2 дахь жилдээ шилдэг эмэгтэйг ардчилсан, олон нийтийн санал асуулгаар шалгаруулах “Grand lady-2011” ёслолын ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Улс төр, урлаг, нийгэм соёл, бизнес, спорт, хүмүүнлэг гэсэн 6 номинацид салбар, салбартаа манлайлж яваа нийт 28 бүсгүйг тус ёслолын ажиллагааг зохион байгуулах хороо нэр дэвшүүлсэн бөгөөд шилдэг6 эмэгтэй олон нийтийн санал асуулгаар тодорно. Санал асуулгыг www.grandnews.mn сайтаар 2-р сарын 28-наас эхэлж авсан бөгөөд өнөөдөр 18 цагт санал асуулга хаагдана. Харин хэн шилдэг болсныг энэ бямба гаригт буюу 2012 оны 3-р сарын 10-ны үдэш “Чингис” зочид буудалд болох “Grand lady-2011” ёслолын ажиллагааны үеэр нэрийг нь зарлаж, цом, өргөмжлөл гардуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ