“Нутгийн хишиг” шашин, урлагийн цэнгүүн болно

img

Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл болон  “Түвшин нутаг” клубээс   “Нутгийн хишиг”  сар шинийн золголт, шашин, урлагийн цэнгүүнийг  гурав дахь удаагаа Бөхийн өргөөнд энэ сарын 11-нд зохион байгуулах гэж байна. Тус аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн З.Энхтөр энэ талаараа “Үндэсний  мэдээллийн төв”-д  өнөөдөр мэдээлэл хийлээ.   Цэнгүүнээр  төрөлх   нутгаасаа хол амьдран суугаа Сүхбаатарчуудыгаа уулзан золгуулах, ажлын зөв чөлөө, цаг хугацаа, унаа тээвэр, санхүүгийн боломж нөхцлөөс шалтгаалан нутгаараа очиж амждаггүй уугуул нутгийн олон түмэндээ нутгийн тахилгатай уул овоод, сүм хийдэд залбирсан мэт энерги буян хураах боломжийг  нэг дор олгох зорилготой гэнэ. Энэ үеэр орон нутгийн сүм хийд  болон нийслэлээс 108 лам  сүлд хийморь сэргээж, нас буяныг уртасгах, аюул ослыг зайлуулах, эрүүл мэндийг хамгаалах ном унших юм байна.   Мөн  Сүхбаатар аймгийн бүх сумдын тахилгатай  уул, овоодын сангийн уншлага, буян хишгийн даллага авах, шашин дэлгэрүүлэх ерөөл айлдахаар төлөвлөжээ. Оролцсон хүн бүрт нутгийн идээнйи дээж, рашаан утлага, даллагын будаа хүртээх бол  азтай нэг оролцогчийг Утай, Бээжин, Хөх хотод аялах эрх олгох аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huuhduudiig ni ajiltai bolgoh nohtsoloor hangachihval etseg ehiigee nutgaar ni ayaluulaad uul usand ni morguulne sh de.
2012-03-10