Анжелина Жоли Женнифер Энистоныхтой хаяа хатгахаар шийджээ
Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питт болон зургаан хүүхдийнхээ хамтаар Нью-Йоркийн Уэст Виллажд байшин худалдан авахаар болжээ. Гэтэл яг энэ дүүрэгт Брэд Питтийн урьдын эхнэр Женнифер Энистон шинэ найз залуу Жастин Терутайгаа хэдхэн хоногийн өмнө 6 сая ам.долларын байшин худалдан авч таарсан гэнэ.
Анжелина Женниферийг тэнд байшин авсныг дуулсан ч төлөвлөгөөнөөсөө буцахын хүсээгүй тул хоёр өрсөлдөгч бүсгүй хаяа хатган амьдрахаар болоод байна. “Анжелинад Уэст Виллажийн орчин их таалагдсан. Тэр тэнд амьдарч, зугаалж байхад тун таатай гэж үзсэн. Мөн Женнифер хажууханд нь амьдарч буйг чмэднэ. Гэхдээ энэ нь асуудал биш гэж Жоли бодоод байгаа юм” хэмээн Now Magazine-д бичжээ.
Гэвч Женнифер Энистон цагтаа нөхрийг нь булаан одсон Анжелинатай ойролцоо амьдрах болсондоо тун дургүйлхэж байгаа гэнэ. “Женнифер их дургүй байгаа юм билээ. Тэр саяхан тэнд найз залуутайгаа байшин авсан. Анжелинаг зориудаар дэргэд нь ирлээ гэж тэр их бухимдсан” хэмээн Now Magazine-ийн сэтгүүлч үргэлжлүүлэн бичсэн байна.
Уэст Виллаж нь жижигхэн дүүрэг юм. Тиймээс Женнифер Энистон тэнд зургаан хүүхэдтэй Анжелина Жолигийн гэр бүлийг огт анзаарахгүй амьдарна гэхэд үнэхээр хүнд ажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ