Майкл Жексоны цогцосны зураг олныг хирдхийлгэв
Попын хаан Майкл Жексоны үхэлд түүний хувийн эмч Конрад Мюррей буруутай эсэхийг тогтоох шүүх хурал Америкийн Лос-Анжелес хотноо болж буй билээ. Өчигдөр шүүх хуралд нэрт дуучны амьсгал хураасан үеийн нүцгэн зургийг баримт болгон үзүүлсэн байна. Зураг дээр нэрт дуучин амьсгал хураах үедээ хэт турчихсан байсан нь олныг хирдхийлгэжээ. Майкл Жексон 178 см өндөр нуруутай хэрнээ 51 кг жин татаж байсан гэнэ. Мөн түүний цогцост олон тооны зүү тариурын мөр, шарх, сорви үлдсэн нь зураг дээрээс тодорхой харагдаж байжээ.
Энэхүү зургийг баримт болгон ашигласан нь Майкл Жексоны гэр бүлийнхнийг эхэр татан уйлахад хүргэсэн бол олон сая шүтэн бишрэгчид нь Попын хааны хувь заяа эмгэнэлтэйгээр төгссөнд гашуудсаар байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ