Гурван ихэр охин төрлөө
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн иргэн Мөнхбатын гэргий Эрдэнэтуяа энэ сарын 1-ний өдөр нярайлж, гурван ихэр охин төрүүлжээ.
Ихрүүдийн хоёр нь 2,700 нэг нь 3 кг-ын жинтэй төрсөн аж. Гурван ихэр охин эсэн мэнд бойжиж байна. Эрдэнэтуяа бүсгүй 2008 онд анхны охиноо өлгийдөн авч байжээ.
Ихрүүдийн эцэг эх хоёул ихрийн удамтай гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ