
Сагсан бөмбөгийн ТЛЖ-13 ТББ, М Си Эс Кокаколатай хамтран зохион бйагуулдаг Спрайт супер лигийн тоглолтууд амжилттай үргэлжлэн явагдаж байна. Энэ жилээс Спрайт супер лигийн аялан тоглолтууд хөдөө орон нутгаар явагдах болсон. Тэгвэл энэ лигийн эхний аялан тоглолт маргааш Дархан-Уул аймагт болно. Одоогийн байдлаар лигийг эрэгтэйчүүдээс 2011 оны Спрайт хөгжлийн лигийн аварга “Танан импекс”, эмэгтэйчүүдээс “Говь-81” багууд тэргүүлж байна. Спрайт супер лигийн 10, 11-р тойргийн тоглолтууд Дархан-Уул аймгийн Дархан спорт цогцолборт маргааш, нөгөөдөр хоёр өдөр явагдана. Эрэгтэйчүүдээс Танан импекс, эмэгтэйчүүдээс Говь-81 багууд ганц ч хожигдолгүй бусдаас тэргүүлж явна. Энэ жилийн хувьд Спрайт супер лигт хэд хэдэн солилцоо хийгдэж сагсан бөмбөгийн дээд лигт тоглодог байсан Б.Мөнхболд, О.Ууганбаяр тэргүүтэй шилдгүүд өрсөлдөж байгаа юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ