ЦАЛИН НЭМЖ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛСЭНД МҮЭХ-НЫХОН ТАЛАРХАВ

img

УИХ-ын 2012 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан билээ. Энэ дагуу төсөвт байгууллагад ажиллагсдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, зарим тэтгэмжийг энэ оны 2 дугаар сарын 1-нээс тооцон нэмэх болсон. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид 80 мянган төгрөгийн нэмэгдсэн цалин, өндөр настнууд 53 хувийн нэмэгдэл тэтгэврээ энэ сард багтаан нөхөн авах боломж бүрдсэн юм. Үүнтэй холбогдуулан МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар болон салбар хороодын төлөөлөл өөрсдийнхөө хүсэлтээр Ерөнхий сайдад бараалхаж энэ тухай ярилцсан байна. Төсвийн тодотголоор төрийн албан хаагчид, тэр дундаа багш, эмч гээд мянга мянган хөдөлмөрчин хүний цалингаас гадна ахмадуудын тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2 дугаар сарын 1-нээс тооцон нэмж амласандаа хүрсэнд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд хэлэхдээ “Энэ жил өнгөрсөн жилийн ололт, амжилтаа баталгаажуулж, эхлээгүй ажлаа эхлүүлэн, үр шимийг нь ард түмэндээ хүргэж чадсан, ил тод, нээлттэй он байх болно” гэлээ. Мөн “Засгийн газар оны өмнө болон дараа нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийн хүрээнд ярьж байсны дагуу төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэх асуудлыг төсвийн тодотголоор батлуулж чадлаа. Амлаж байсан зүйлс бодитоор хэрэгжих нөхцөл бүрдлээ” гэв. Гэхдээ цаашид бүх зүйл хамтын хариуцлага, хууль, дүрмийн хүрээнд байж, анхнаасаа асуудлаа хэлэлцэн тохирдог, аливаа хуулийн төсөл, шийдвэрийг боловсруулах явцад нь идэвхтэй оролцож, санал бодлоо  хуулийн дагуу оруулж тусгадаг байх зарчмыг хаа хаанаа төлөвшүүлж, нийгэмдээ зөв манлайлал үзүүлж байхыг гүйцэтгэх засаглалын тэргүүн онцгойлон анхаарууллаа. Аливаа асуудал, тэр дундаа төсөвтэй холбоотой зүйлийг хуулийнх нь хугацаанд, бодитоор авч үзэж байх ёстой. Тэгээгүйгээс цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг нэг хэсэг нь нэмэхгүй, нөгөө хэсэг нь нэмүүлэх гэж тэмцэж байгаа мэт ойлголт төрүүлдэг, энэ нь яваандаа улстөржилт болж хувирдаггүй байх нь чухал. Цаашид жил бүр төсөв хэлэлцэх үед л асуудлаа оруулж ирдэг байх ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд онцлов. Энэ үг ялангуяа иргэний нийгмийн байгууллагууд, Засгийн газартай хамтран ажилладаг түншүүдэд хамаатай, шударга, үр дүнтэй, ил тод, ойгомжтой, бодитой байх  зарчмыг тогтоох чиглэлээр аль аль нь үлгэр дууриал үзүүлэх ёстой гэдгийг ч тодотголоо. Боловсрол, соёл, эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлынхан гээд мянга мянган төрийн албан хаагчийн цалинг нэмснээс гадна иргэдийн орлого багатай энэ хүнд үед тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг ч нэмж буян үйлдсэнд нэн талархаж байгаагаа МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар хэлэв. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрээр тохирсон зүйлсийг ажил хэрэг болгох нь 1998 оноос хойш зогсонги байсан. Тэгвэл С.Батболдын гэх тодотголтой энэ Засгийн газрын үед хэлэлцээр, хэлэлцээрээс гаргасан шийдвэрийг Засгийн газар, УИХ анхаарч, тоодог, бодит ажил хэрэг болгодог боллоо. Үүний төлөө Ерөнхий сайд С.Батболд тууштай  байж  чадсан төдийгүй энэ Засгийн газар төсөв хэлэлцэх үед 3 талт хэлэлцээр хийдэг жишиг тогтоосон  гэдгийг С.Ганбаатар онцлон тэмдэглэлээ. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх тухай асуудлаа цаашид төсөв хэлэлцэх үед Засгийн газарт тавьж байх ёстой гэж Ерөнхий сайд хэлснийг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар энэ онд цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2 удаа нийтдээ 50 гаруй хувиар нэмэхээр төлөвлөсөн бөгөөд үүний дүнд цалин, тэтгэврийн хэмжээг 2008 оны түвшингээс дунджаар 2 дахин, түүнээс илүү хэмжээгээр өсгөх зорилт тавьснаа биелүүллээ. Засгийн газар эхний ээлжинд ийнхүү цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг нэмсэн бол 5 дугаар сарын 1-нээс мөн дахин тодорхой хувиар нэмэх юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hudlaa sh dee nemegdeegui shu hudlaa yarij bna manai ajil deer tushaal shiidver ni ireegui geed nemehgui bna nemsen tushaal shiidveree hurdan taraagaachee tegeed
2012-03-12
талх 150-200 төгрөгөөр нэмэгдснийг мартжээ. Энгийн нэгэн Монгол айлын өдрийн хэрэгцээнд 2-оос дээш талхны хэрэгцээ байгааг хэн ч маргахгүй нь тодорхой. Өөр юу идэхэвдээ. Талх сахар эсвэл масолтой хольж иддэг. Тэгвэл цалин нмснийг сонсонгуут талхны үнэ нэмэгдэж байна. 80000-аас чинь тал нь л гэхэд талханд чинь явчихаж байхад баярлаад байх хэрэг байгамуу даа хөөрхий ард түмэн минь
2012-03-11
Баагий:
Одоогийн төр засгийг барьж байгаа МАН-ын этгээдүүд чинь 22 жилийн өмнө шинэ хуучин нийгмийн зааг дээр мэдээлэлд хамгийн ойр байсан давуу талаа ашиглаж өмч хувьчлалыг далимдуулан гажуудуулж улсын тэр их хөрөнгийг завшиж хөрөнгөжсөн луйварчид шүү дээ. Бид 1990 онд Ардчилсан Хувьсгалыг дутуу хийсэн. Юу вэ гэвэл 70,80 жил монголын ард түмнийг дарангуйлж тархийг нь угааж байсан МАХН-ыг тэр үед нь татан буулгаж бүх хөрөнгийг нь хураагаад улс төрийн шинэ хуваарилалт буюу бусад намуудтай адил "0" цэгээс эхлүүлэх байсан юм. Энэ бүгдийг хийхэд ноцтой саад учруулж ардчиллыг гажуудуулахад их үүрэг гүйцэтгэсэн М.Энхсайхан /МАХН-ын экс гишүүн/ баас хатав ч үмхийгээ тавихгүйн үлгэрээр одоо хүртэл тэнэгтэж л явна. Дугуй дугуйгаа олно гэгчээр "авилгалын загалмайлсан эцэг" Н.Энхбаяртай нийлээд ард түмнийг "хувьгал" гэгчид уриалан дуудаж цөөхөн монголчуудыг дотроос нь хагалж цус урсгахад турхирч байна шүү дээ. Ардчилсан Хувьсгалын анхдагч "Буянгийн Жагаа" ах минь та наадуултайгаа нийлээд нэг их хол явахгүй шүү дээ. Энхбаяр, Энхсайхан нар ард түмний хайр ивээлээр төр засгийн өндөр албанд байхдаа одоо яриад донгодоод байгаа сайхан юмаа хийж байхгүй яасан юм бэ гэж асуумаар байна.
2012-03-10
Баагий:
Ерөнхий сайд Батболд, МҮЭ-ийн Ганбаатар нарын буюу МАН-ын найруулсан жүжиг шүү дээ. Тийм сүрхий юм бол наад цалингаа ядахдаа 200-300-гаар нэмээд, шатахууны үнийг буулгачихгүй яасан юм бэ. Чаддаггүй л байхгүй юу. Ард түмэн минь хэдий болтол энэ зүсээ хувилгасан коммунистуудад тархиа угаалгах юм бэ. Энэ бүхэн чинь ард түмэн бидний өөрсдийнх нь арчаагүй байдлаас болж байгаа юм гэдгийг ойлгох цаг болоогүй юу. Бид 22 жилийн өмнө босож тэмцэж байж байгуулсан шинэ нийгмээ хуучин хүчнээр удирдуулснаас бүх зүйл буруугаар эргэсэн шүү дээ.
2012-03-10
Баагий:
Одоогийн төр засгийг барьж байгаа МАН-ын этгээдүүд чинь 22 жилийн өмнө шинэ хуучин нийгмийн зааг дээр мэдээлэлд хамгийн ойр байсан давуу талаа ашиглаж өмч хувьчлалыг далимдуулан гажуудуулж улсын тэр их хөрөнгийг завшиж хөрөнгөжсөн луйварчид шүү дээ. Бид 1990 онд Ардчилсан Хувьсгалыг дутуу хийсэн. Юу вэ гэвэл 70,80 жил монголын ард түмнийг дарангуйлж тархийг нь угааж байсан МАХН-ыг тэр үед нь татан буулгаж бүх хөрөнгийг нь хураагаад улс төрийн шинэ хуваарилалт буюу бусад намуудтай адил "0" цэгээс эхлүүлэх байсан юм. Энэ бүгдийг хийхэд ноцтой саад учруулж ардчиллыг гажуудуулахад их үүрэг гүйцэтгэсэн М.Энхсайхан /МАХН-ын экс гишүүн/ баас хатав ч үмхийгээ тавихгүйн үлгэрээр одоо хүртэл тэнэгтэж л явна. Дугуй дугуйгаа олно гэгчээр "авилгалын загалмайлсан эцэг" Н.Энхбаяртай нийлээд ард түмнийг "хувьгал" гэгчид уриалан дуудаж цөөхөн монголчуудыг дотроос нь хагалж цус урсгахад турхирч байна шүү дээ. Ардчилсан Хувьсгалын анхдагч "Буянгийн Жагаа" ах минь та наадуултайгаа нийлээд нэг их хол явахгүй шүү дээ. Энхбаяр, Энхсайхан нар ард түмний хайр ивээлээр төр засгийн өндөр албанд байхдаа одоо яриад донгодоод байгаа сайхан юмаа хийж байхгүй яасан юм бэ гэж асуумаар байна.
irgen:
Ganbaatar zasgiin gazriin zaxialgaar xiisen ajil. Zevxen bosson bagsh nariinxiigaa l nemne biz dee. Tesevd ajilladag bux xamaatniixaa tsaling davxar nemeed avdag shuu dee
2012-03-10
irgen:
та нарт 80 хан байх, та хэдийн мэдэхгүй амьдралд 80 их тоо шүү.
2012-03-10
zochin:
chamlaxaar changa atga ganbaatartaa bayarlalaa
2012-03-10
irgen:
hunii nud huurahaa boliochee ard tumen 70 myangaar yu hiih yum tsalin 3-4 dahin nemj baij l onoogiin zah zeel deer yadaj orgui amidarna, getel ta nar odort heden sayar l urj baigaa biz dee... yumnii une ni delhiin ondor hogjiltei oron shig unetei baij tsalin tetgemj ni yund ni ch hurehgui bn shuu dee, ard tumnee yaj amidarch bn gej boddogiin be muusain novshnuudaa oorsdoo baijahaas oor yum meddeggui novshnuudaa songuuliin shougaa zogsoooooo...
2012-03-09
ЦЭЭНЭ:
яг үнэн 80.0 хан төг нэмүүлчхээд үхсэндээ баярлана ядаж 700-800.0 болгосон бол аштай юу яагаад жинхэнэ утгаар төмцэж болдоггүй багш нар вэ шааал тэнэг юм аа ичмээр юм аа 80.0 төгрөгөөр юу авах вэ Батболд сайдын нэг өдрийн карманы цайны л мөнгө байхдаа
2012-03-09
svh:
chavaas daa hed n haltar tsaas nemsend yund n bayrldag ym be eh oron chin tsaan chin uilj baihad
2012-03-09