
Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн таван асудлынхаа нэгийг хэлэлцэж амжсангүй. Намын бүлгүүд Орон нутгийн сонгуулийн хуульд дээр саналаа нэгтгэж чадаагүй учир спикер чуулганы хуралдааныг товлосон хугацаандаа хааж орхив.
Орон нутгийн сонгуулийн хуулиар зөвшилцөж чадахгүй байгаа болохоор чуулганы хуралдааны өдрийн сунгаж хуралдаад ч гэсэн батлах байх гэсэн байр суурьтай гишүүн олон байсан юм. МАН, АН-ын бүлгээс тав таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан ажлын хэсэг орон нутгийн сонгуулийг хамт явуулах, салангад явуулах эсэх дээр санал нэгдээгүй ч орон нутгийн сонгууль зохион байгуулахтай холбоотойгоор боловсронгуй болгох шаардлага байна.
Тиймээс ард иргэдийнхээ дунд “УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт зохион байгуулах уу” гэдгийг ард түмнийхээ дунд санал асуулга явуулж шийдье” гэсэн. МАН-ын бүлэг энэ саналыг хүлээн авч АН-ын бүлгийн хариуг хүлээж байлаа. Ээлжит бус чуулганы хаалтын өмнө тус намын бүлэг цаг авч хуралдаад дахин өөр санал гаргаж ирлээ. Тэр нь том харж том ажиллах тухай байв. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн хэлснээр “УИХ-ын сонгуулийн үеэр орон нутгийн удирдлагын асуудлыг томоор шийдье, хугацаа нь зургаан сарын дотор гэдэг үйлчлэл дотроо орчихсон учраас УИХ шийдэж чадахгүй.
Тиймээс ард түмний дунд санал асуулга явуулах ёстой. Улаанбаатар хотод орон нутгийн удирдлагуудаа оролцуулж хуралдаад “УИХ дахь хоёр намын бүлэг зөвшилцлөө үргэлжлүүлэх ёстой. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 2007 оны тохиролцоогоор асуудал явах ёстой. Сонгууль дөхөж ирэх үед техник, бусад асуудлыг ярих нь учир дутагдалтай байна.
Тиймээс хуулийн дагуу явах. Тэр дундаа ойлголцолд хүрч чадахгүй байгаа нөхцөлд хууль хэрэгжээд явахад анхаарах цаг болсон. Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх бодлого баримтална гэсэн заалт байдаг, Үндсэн хуулийн 6,1-д. Тийм учраас сонгодог парламентын зарчимдаа орох цаг болж. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиа Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэх талд хариуцаж ажиллах ёстой.
Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх ажилдаа шуурхайлан орох ёстой гэж үзэж байгаа бүлгийн хувьд. Тиймээс 2007 оны сүүлээр гаргасан хуулиа хэрэгжүүлэх талд ажиллахыг Засгийн газрын тэргүүнээс хүсч байна” гэсэн юм. АН-ынхны үзэж буйгаар орон нутгийн удирдлагуудыг Төрийн ордонд авчирч хуралдаад УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулах хэрэгтэй байна. Тиймээс та бүхэн бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө огцрох хэрэгтэй гэсэнтэй агаар нэг болох юм. УИХ-ын гишүүд бүрэн эрхээ эдэлж байгаадаа барддаг. Халдашгүй дархан энэ бүрэн эрх ямар чухал болохыг өдөр бүр хэлдэг атлаа орон нутгийн удирдлагуудын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгаж тас цохих болж байна.
Хаврын чуулган эхлэхээр бүрэн эрхийнхээ хцгацаанд хийж гийгүүлэхээр Тавантолгойн хувьцаа, эхийн урамшуулал, боловсролын хууль гээд том том ажил үлдээсэн. Их ажлыг хийхэд сэтгэл зүтгэл хэрэгтэй болохоос цаг хугацаа чухал биш, амжина гэж байгаа. Гэсэн атлаа орон нутгийн удирдлагуудын хувьд бүрэн эрхийн дөрвөн сарын хугацаа юу ч хийж амжихгүй гэж байна. Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид биднийг хугацаанаас нь өмнө огцруулах шийдвэрийг УИХ-аас гаргаж Үндсэн хууль зөрчлөө гэж Үндсэн хуулийн цэцэд хандвал эрх зүйн хувьд бултах газаргүй гэж МАН-ын бүлгийн гишүүд үзэж байгаа.
АН-ын зарим гишүүн ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Үүнийг зарим нь хэт их эрх мэдэлд шунаснаас тархай бутархай суурьшсан хөдөө орон нутгийн иргэд, тэдний төлөөллийг үл оошоосон хэрэг болно гэж үзэж байгаа юм. Тэгэхээр Орон нутгийн сонгуулийн хууль эцэс төгсгөлгүй маргаан, гацаанд оржээ. Өнөөдөр зарим иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандчихаад байна. Орон нутгийн хурлын тухай хуулийн 8.2 дахь заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж үзжээ, тэд.
УИХ-ын 2008 оны тавдугаар сард Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 3-т “Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн дөрвөн жилийн хугацааг гурван жил таван сарын хугацаатай болгож богиносгосноор нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдчихжээ.
Энэ халдлагаа өнөөдөр баталгаажуулах гэж улангасан байгаа УИХ-ын гишүүдийг хараад цэцэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн байх. Удахгүй орон нутгийн иргэдийн төлөөлөгчид цэцэд хандаад эхэлвэл сонгуулийн хууль бантан болж хувирах нь. Хаврын ээлжит чуулган хүртэл хойшилсон энэ хууль дараагийн парламентын шийдэх асуудал болж үлдэх бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ