
Азийн оюутны эмэгтэй волейболчдын аварга шалгаруулах II тэмцээнд манай улсын эмэгтэй волейболчдын шигшээ бүрэлдэхүүнд багийн даргаар М.Сономпил /МОСХ-ны болон МВХ-ны УЗ-ийн гишүүн/, багийн даргын орлогчоор Жин Жи Хунг /”Энагура” багийг эзэн /, ахлах дасгалжуулагчаар Жон Юн Ха, дасгалжуулагчаар Б.Хэрлэн, “Сүлд” багийн дасгалжуулагч Р.Тамир, орчуулагч Д.Мөнхцэцэг нар ажиллах юм байна.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Г.Цэцэгжаргал, спортын мастер Г.Өлзийдэлгэр, П.Буянжаргал, Д.Алтансувд, дэд мастер Г.Энхсайхан, Э.Мөнх-Үйлс, А.Пүрэвсүрэн, Ж.Нямсүрэн, Ч.Халиун, У.Гэрэлмаа, Л.Отгонцэцэг, С.Отгонбямба нарын 22 тамирчин багтжээ.
Манай волейболчид энэ сарын 5-26 ны өдрүүдэд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” ордонд 21 хоногийн бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ