Тэмцээнд ажиллах сайн дурын оюутнууд сонгогджээ

img

Азийн оюутны эмэгтэй волейболчдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад манай орны Их, Дээд сургуулийн сайн дурын 50 гаруй оюутан ажиллах юм байна.   Эдгээр оюутнуудыг  БСШУЯам , Монголын Оюутны Холбоотой хамтран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгон шалгаруулжээ.   МУИС, МУБИС, ХИС, “Мон-Алтиус” сургуулийн  оюутнууд орчуулагч хөтөч,  “Буянт-ухаа” спортын ордон, хэвлэл мэдээллийн төв, нисэх буудал, дотоод хамгаалалт, зочид буудал, соёлын арга хэмжээ, тэмцээний бэлтгэл ажил болон бусад үйлчилгээнд ажиллах бөгөөд тэднийг дадлагажуулах сургалтанд хамруулах ажээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ