Гандболын оюутны УАШТ болж байна

img

МГХ-ноос их дээд сургуулиудын удирдлагатай хамтран оюутан залуусын гандболын 2012 оны УАШТ-ийг зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээн ирэх 6-р сард болох Азийн элсний наадмын өмнө болж байгаараа онцлогтой. Энэ элсний наадамд өрсөлдөх багийн бүрэлдэхүүний гол цөм нь оюутан тамирчид юм байна. Оюутан залуусын гандболын УАШТ-ийг жил бүр зохион явуулдаг уламжлалтай. Энэ жилийн оюутны гандболын 2012 оны УАШТ саяхан болсон ОУ-ын сургалтын дараа болж байгаагаараа бас нэгэн онцлогтой. Олон улсын гандболын холбоо /ОУГХ/, МҮОХ, Монголын гандболын холбоо /МГХ/ хамтран олон улсын гандболын багш, дасгалжуулагч нарын сургалт, семинарыг  өнөөдөр Улаанбаатар хотноо энэ сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулсан. Ингэснээр гандболын спортын багш дасгалжуулагч нар үр өгөөжөө өгсөн сургалт болсон гэж холбогдлх албаныхан ч үзэж байгаа юм. 2013 онд дэлхийн оюутны спортын их наадам ОХУ-ын Казаньд болно. Энэ универсиад наадамд гандболын спорт анх удаа багтан орсон юм. Энэ удаагийн өрсөлдөөнд 9 их дээд сургуулийн эрэгтэй 8, эмэгтэй 8 нийт 16 багийн тамирчид хурд хүч, ур чадвараа сорьж байна. Мөн 200-аад багш дасгалжуулагчид оролцож байгаа юм. Өмнөх жилүүдийг бодвол оролцогч багуудын тоо өссөн үзүүлэлттэй байгааг тэмцээний ерөнхий шүүгч онцлон хэллээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ