Ж.Энхбаяр: Улстөрийн халалт үүссэн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй

img

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Намрын чуулганаар УИХ-ын Сонгуулийн хуулийг хэлэлцээр болсон. МАН-ын хувьд бага зэрэг буулт хийн 48\28 гэсэн хувилбарыг санал болголоо. Үүнээс цааш өөр тооны тухай ярихгүй гэдгээ ч хатуу мэдэгдлээ. АН-ын хувьд энэ хувилбарыг хүлээж авах болов уу? -Хүлээж авах байх. Хоёр талд харилцан буулт хийн тоо бодоод АН-ын 38\38 гэсэн хувилбарын хариуд манай нам харилцан буулт хийн 48\28 гэсэн саналыг тавьсан. Мөн АН-ын тавьсан олон саналыг хүлээн авсан. -Тухайлбал? -Нам дугуйлна. Нэр дэвшигч мажоритари системээр сонгогдож чадаагүй нэг дэвшигч пропорциональ хувилбарт шилжиж өрсөлдөх боломжийг болгосон. Өөрөөр хэлбэл дотоод зөрчилтэй байсан асуудлуудыг нэгтгэж дууслаа. Тэгэхээр Сонгуулийн хуулийн ойрын үедээ багтаад батлагдах болов уу. -Сонгуулийн  хуулийг анх шинэчлэх гэж байхад улстөрчдийн хэлсэн шиг холимог буюу пропорциональ элемент нь давамгайлсан, ядаж тэгш байлгая гэсэн амлалтад хүрэхгүй болж байна? -Пропорциональ элемент орсон. Суудал хадгалах зарчмаа хадгалан 48\28 гэсэн хувлбарыг гаргаад үндэсэндээ шийдээд дуусч байна. Мөн сонгуулийн хуульд тооноос илүү асар их зарчмын шийдлүүд шинэчлэл яваа. Санал хулгайлдаг, эд бараа, мөнгө төгөрөгөөх сонгогчдын санал худалдаж авах нөхцөл бололцоог хааж, хязгаарлаж өгсөн. Ингэсэн тохиолдолд хариуцлагыг нь чангатгасан. Нэг үгээр хэлбэл гадна талдаа тоо байгаа мэт харагдаж байгаа боловч дотроо агуулгын маш сайн өөрчлөлтүүд орсон. -Хоёр намын зөвшилцөл, ажлын хэсгийн гишүүдийн хэлж буйгаар харин тоо чухал байсан? -Хуулийн чухал асуудлын нэг мэдээж тоо байсан. Эцсийн тоон хувилбар нь энэ болж байна. Намуудын суудлын тоог бодоод үзэхээр хамгийн тохиромжтой харьцаа болох 48\28 дээр санал нэгдэх хэрэгтэй байна. -Сонгуулийн хууль, цаг үеэ дагаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг парламентын гишүүдийг 99 болгох, орон нутгийн сонгуулиар иргэд нутгийн удирдлагаа өөрсдөө сонгодог болох,  засаг захиргааны хуваарилалт гээд олон өөрчлөлтийг хийх шийдэлд хүрч байгаа юм билээ. Гэвч намрын чуулганаар хэлэлцэх асуудал их. Зарим гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаа амжихгүй байх гэж байна. Таны бодлоор? -Энэ удаагийн УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг хугацаагаа алдсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгууль бүрэн эрхийн хугацааны эхэн үед буюу улстөржилт багатай байхад шийдэх байсан. Одоо сонгууль дөхөөд хэт улстөржилт явагдаж байгаа үед сэтгэлийн хөөрөлд автаж хазайлтууд оруулах асар хортой. Тиймээс миний бодлоор одоо өөрчлөлт хийх цаг биш гэж байгаа. Тэгэхээр сонгуулийн хуулиа одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуульдаа нийцүүлж гаргаж байгаа. Парламентын гишүүдийг 99 болгох шаардлага байж болно. Гэхдээ энэ удаа цаг хугацаа нь биш гэж хэлмээр байна. Монгол Улсын цаашдын замыг заах тулгуур хуулийн хувьд аль болох улстөржилтөөс хол эрүүл ухаанаар хандах хэрэгтэй. -Сонгуулийн хуулийн төсөлд УИХ-ын сонгуультай хамт орон нутгийнхныг хийхээр заасан байгаа. Гэтэл УИХ-ын гишүүд парламентын сонгуулиа ярихаас орон нутгийг орхигдуулаад байх юм? -Одоогийн төслөөр УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулахаар байгаа. Миний бодлоор хамт явахгүй байх гэж найдаж байгаа. Хамт явуулах чадамж ч байхгүй. Хөрөнгө мөнгөнөөс гадна том эрх ашиг олон байна. Улс орноороо улстөржилтөнд орох магадлалтай. УИХ-ын сонгууль явуулахад асуудал үүсээд байгаа юм чинь дээрээс нь орон нутгийн гээд бүхий л эрх мэдлийн хуваарилалтыг нэг дор хийвэл хэдэн мянган хүн сонгуульд оролцох вэ гэдгийг тооцвол хүндхэн тоо гарна. Олон мянган хүн нэр дэвшинэ. Түүнийг дагасан олон мянган хүн кампант ажилд нь ажиллана. Олон зуун хүн сонгуулийн санал хураах ажилд оролцоно. Ингээд улс орон даяараа сэтгэлийн хөөрөлд орж улстөржилт эцэстээ хүрнэ. Үүнээс болж хэт ширүүн өрсөлдөөн бий болно. Энэ нь нийгмийг дэлбэрэх гэж байгаа дарьтай адил болгоно. Орон нутгийн сонгуульд тусдаа тэс өөр өнцгөөс гарч ирэх ёстой. Өнөөдрийнх шиг хэн олон ах дүүс, найз нөхөдтэй нь ялдаг бус ажлаа мэддэг нь өрсөлдөх ёстой. Ерөнхий сайд нь хариуцлага тооцож чаддаггүй, аймаг, сумын Засаг дарга нь дээд удирдлагаасаа эмээдэггүй систем үйлчилж байна. Тэгэхээр орон нутгийн сонгуулийг тусад нь хийх ёстой. -МАН-ын талаас 48\28 гэсэн хувилбарыг гаргаад эцсийн гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр мажоритари системийн 48 суудлыг тойрогтоо хэрхэн хуваарилах юм бэ? -Намууд сонгуульд 76 хүн нэр дэвшүүлнэ. Тэднээс 48 нь мажоритари, 28 нь хамтарсан дэмжигч болж сонгуульд оролцож намынхаа авсан саналын тоогоор хуваарилалтад орно. Энэ нь 65 мянгаас доош хүн амтай Дундговь, Говь-Алтай, Булган аймаг нэг нэг мандаттай. Бусад бүх аймаг хоёр хоёр байх юм. Өөрөөр хэлбэл Хөвсгөл, Архангай, Өвөрхангай нийслэлийн зарим дүүрэг дөрвөн мандаттай байсан бол дандаа хоёр болох юм. -Авлигатай тэмцэх газар, Үндсэн хуулийн цэц өнөөдрийг хүртэл даргагүй үл ойлгогдох байдал үүсчихээд байгаа. Хэдийгээр эдгээр байгууллагын дарга нарын асуудал УИХ-аар орж ирэх бол? -Монгол Улсад авлига байна уу байна. Хүлээн зөвшөөрөөд Авлигатай тэмцэх байгууллагаа байгуулсан. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар бид хэд санаачлаад Сонирхлын зөрчлын хууль боловсруулаад өргөн барилаа. Өнөөдрийг хүртэл  хэлэлцээгүй л байна. Авлигатай тэмцэх газрын дарга нар өөрсдийнхөө албан хаагчдыг авлига авч байж болзошгүй гэж шалгасных нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгээд шоронд хийчихлээ. Авлигатай тэмцэх гээд байна уу, үгүй гээд байна уу гэдэг нь ойлгомжгүй. Хэн ч энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Нэг үгээр хэлбэл энд хуулийн завхрал явж байна. УИХ-ын бүрэн эрхэд халдсан. УИХ-ын хуулийн хамгаалалтад байгаа төрийн албан хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгээд цагдан хорьж болохгүй. Дээд шүүх нь Үндсэн хуулийн шийдвэрийг эсэргүүцсэн шийдвэр гаргадаг. Энэ бүгд шүүх засаглалын хямрал. Дэндүү замбараагүй, дэндүү улстөржсөн байдал. -Шүүх засаглал гэж байгаагийн хажууд эдийн засаг, нийгэм хямрал өртөөд байна. Баян ядуугийн ялгаа туйлдаа хүрч байна. Энэ бүгдийг өөрчлөхийг шийдвэр гаргагчид хүсэхгүй байна уу? -Эдийн засгийн иж бүрэн шинэчлэл хэрэгтэй болсон. Өнөөдөр мөнгөтэй хүний мөнгө өсдөг  төрийн хамгаалалтын тэгш бус төрийн бодлого явж, татварын орчин үүсчихээд байна. Хадгаламжинд байгаа мөнгөнөөс  татвар авдаггүй. Ашигтай ажилласан компанийн татвараас татвар авахгүй гээд маш олон зүйлээс чөлөөлөгдөж байгаа. Гэтэл ажил хийж байгаа жирийн иргэн, жижиг дунд бизнес эрхлэгчдээс түмэн татвар авч байна. Энэ зарчмаар ажил их хийсэн хүн их татвар төлдөг, бага ажилласан хүн бага татвар төлдөг болсон. Хэт тансаг бараанаас татвар авахгүй байгаа нь буруу хэрэглээг өөгшүүлж байна. Энэ нийгмийг хооронд хурцатгаад, ялгаа, зөрчилд оруулаад байна. Тэгэхээр шударга ёс гэдэг хүрээнд шүүх засаглал, эдийн засаг, төрийн албыг оруулж шинэчлэх хэрэгтэй болсон. Ёс суртахууны өөрчлөлт хэрэгтэй байна. Үүнийг бэлэн мөнгө тарааснаар, халамжийг нэмэгдүүлснээр шийдэхгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд харууллаа. Хүн байгаа орчиндоо хэрхэн зөв амьдрах ёс суртахуунд бий болгох чухал байна. -Хөл толгой нь олдохоо байсан, хавтгайрсан халамжинд эрхэлсэн хүмүүс зэрлэгшдэг гэдэг. Тэгэхээр сүүлийн үед гараад байгаа аймшигтай гэмт хэрэг энэ  бүхэн их бага хэмжээгээр нөлөөлж байгаа байх. Яг энэ үед УИХ-аар Галт зэвсгийн тухай хууль хэлэлцэж байна. Энэ хууль шинэчлэгдсэнээр байдал сайжрах болов уу? -Иргэдийн гар дээр өнөөдөр 40 мянган галт зэвсэг байна. Монголын төр өөрөө иргэдээ зэвсэгжүүлсэн. Хүчний байгууллагууд зэвсэгт хүчинд байсан байлдааны галт зэвсгийг худалдсан. 40 мянган зэвсгийн амнаас өдөр бүр сум гарч байна. Үүний үр дүнд ой тайгд байсан ам амьтан устаж үгүй боллоо. Энэ байдлыг журамгүй бол болохгүй болсон байна. Нийгэм өөрөө хурцадсан цаг үед 40 мянган галт зэвсэг гэдэг дөрвөн дивизийг зэвсэглэх хэмжээнийх.Иргэдэд өгсөн байлдааны зэвсэглэлийг төр өөрөө эргүүлсэн худалдаж авах хэрэгтэй гэж би боддог. Нийгэмд нэг л эвгүй байдал бий болбол тэр зэвсэгийг иргэд нэг нэгнийхээ эсрэг хэрэглэхгүй гэх баталгаа алга. -УИХ-ын 20 гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Тэдний саналыг дэмжиж байгаа юу? -Өөрчлөлт оруулах шаардлагатай гэдэгт саналтай нэг байгаа. Гэрээг улам сайжруулах хэрэгтэй. Харин өнөөдөр цаг хугацааны хувьд зохистой юу гэдэгт харин шүүмжлэлтэй хандаж байгаа. Хүүхэдтэй зүйрлэвэл Оюутолгой дөнгөж хөлд орж байна. Үүнийг хөлд оруулаад бойжуулаад эрийн цээнд хүргэх хэрэгтэй. Дараа нь өөрчлөлтүүдийг хийж болно. Гэрээнд өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй бий. Оюутолгой Эрдэнэтээс дөрөв дахин том орд. Монгол Улс ганц Эрдэнэттэй байсан бол дөрөвтэй болно гэсэн үг. Тавантолгойг ашиглаад ирвэл арван ч Эрдэнэттэй болохыг үгүйсгэхгүй. Ийм маягаар суурийг нь бэлтгээд авъя, сайлаа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ.  Дараа нь  засч сайжруулж болно. -Хамтарсан Засгийн газрыг огцруулах санал УИХ-ын гишүүдийн саналыг авч гарын үсэг цуглуулж байгаа. Та гарын үсгээ зурсан уу? -УИХ-ын гишүүн 1970-аад оны залуучууд яаран хөдлөхгүй байгаа, энэ тал дээр. Бид нэгдсэн байр суурьтай болохыг хичээж байна. Залуучууд аливаа юмны хутганы үзүүрт явахгүй. Сайн бодож шинжиж байж нэр мөр дуугарна гэсэн байр суурьтай байна. Ц.Ургамал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

улаан:
чоно
2013-06-23
Shoot, so that's that one supeopss.
2011-12-30
Зөв зүйтэй, зүгээр сэтгэлгээтэй байна. Амжилт хүсье ээ. Гуйвж дайвахгүй шүү
2011-12-20
bayaraa odoo zagvardahaa boliod shudarga chigiig bari... time is here...
2011-12-13
uul ni aigui l um shig bsan ter luivriin orchind orood hovsduulsan um bolov uu daa
2011-11-17
za daa iimerhyy medleg bolobcroltoi ulsiig songoj baigaa ni gobi altainhnii byryydaa,medleg gyi deerni setgelgyi hyn ui hiih bedee
2011-11-07
Одоогийн парламент шиг ийм галзуу солиотой өчүүхэн улс Үндсэн хуульд гар ч хүрэх эрхгүй шүү. Үндсэн хууль гэдэг бол бурханы шашны гол судар /Ганжуур, Библи, Коран г.м./ гэсэн үг. Ард нийтэийн саналаар л өөрчлөлт оруулж болно.
2011-10-26
za daa iimerhyy medleg bolobcroltoi ulsiig songoj baigaa ni gobi altainhnii byryydaa,medleg gyi deerni setgelgyi hyn ui hiih bedee
ýõíýð ÝÁÝÕ×-ä àæèëëàäàã áîëîîä áàñ ººðºº º÷íººí îëîí óóðõàé ëèöýíçòýé áîëîõîîðîî äóóãàð÷ ÷àääàãã¿é ýöãèéí íýðèéã ãóòààñàí Ẻñ.
2011-10-13
Zaluu hun gaigui baih gej bodson chini iim teneg amitan yum uu. Bur gaihchihlaa
2011-10-13
muuhai gardaa mungunii tuluu nudee uhaj hun alj chutgurtei ch hamaagui naimaa hiih amitandaa chi tolgoi gej us bolovsrol gej noili gar daa horndoo l ingej yavaan udahgui horondoo uuruu hordoj uhne dee gaalid baihiin avilgalchin nertei Altain hudertei nuulj tursun nutagaa hujaa nart hudaldaj ard irgedee horduulj baigaa jinhene amilsan bosoo oroolon
2011-10-13
medleg bolovsrol noil. etsgiin nereer alban tushaal huutsuldsun careerist.
2011-10-13
Ooroo ulaan anchin baij bas sonin yum yarih yumda
2011-10-13
muuhai naimaachin gar shyy ... J.Enkhbayar uuriinhuu yariltslagan door Original puuz zarna gene ee... hyyhdyyded oron zai yldeeldee hamag yum hamj hiij baihiin matar chin ....
2011-10-13
zuv shudarga hun dee
2011-10-13
Zaluu hun gaigui baih gej bodson chini iim teneg amitan yum uu. Bur gaihchihlaa
uursduu halaaltiig uusgechiheed tegej yariad baihdaa yadiin
2011-10-13