Эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө тэмцээн, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн 2013 онд манай оронд болно

img

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гаас 2013-2015 онуудад явуулах насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, тивийн тоглолт, Дэлхийн цомын төлөө тэмцээнүүдийн хуваарийг тодруулсаар байна. Насанд хүрэгчдийн ДАШТ-нийг 2013 онд Унгар улсын Будапешт, 2014 онд Узбек улсын Ташкент хотод зохион байгуулах болжээ. Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн 2013 онд Энэтхэг улсын Нью-Дели хотод, Азийн наадам 2014 онд БНСУ-ын Инчон хотод, оюутны ДАШТ 2014 онд Унгар улсын Печ хотод болно. Манай улсын хувьд 2013 оны гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө тэмцээн, долоодугаар сарын 25-28-ны өдрүүдэд Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохиох юм. 2016 онд Бразил улсын Рио де Жанейро хотод болох Зуны олимпийн наадамд оролцох эрхийг олгох эхний тэмцээн болох ДАШТ-ний тов одоогоор гараагүй байна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ