Гадаадын тамирчдын визийг хөнгөлөлтэй үнээр олгож байна

img

Азийн оюутны эмэгтэй волейболчдын аварга шалгаруулах II тэмцээний манай улсад тун удахгүй болох гэж байна.   Энэ удаад анхдугаар тэмцээний аварга Тайланд, мөн зохион байгуулагч Монголоос гадна Хонконг, Казахстан, Киргизстан, Малайз гэсэн зургаан орон оролцохоор эцсийн байдлаар мэдүүлэгээ өгчээ. Гадаад харилцааны яам, Зохион байгуулах хороо хамтран тэмцээнд оролцох гадаадын баг тамирчид, төлөөлөгчдийн визний хураамжийг хөнгөлөн олгож эхэлсэн байна.   Мөн Гадаадын Иргэн Харъяатын алба визийг хилийн постууд дээр хөнгөн шуурхай олгох, Хилийн цэргийн удирдах газраас баг тамирчдыг хил дээр тусгай шугам гарган үйлчилэх болжээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

e n g l i s h - s o u r c e s . b l o g s p o t . c o m -АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛҮҮД .. .
2012-03-12