Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

img

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3 дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч 6-11 градус  дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно.  Салхи  баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн  хэсгээр хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ