
Мисс Х.Бадамгэрэлийг МАН-д элсэж, намын батлахаа хүлээн авсан тухай мэдээлэл гараад байгааг тэрээр үгүйсгэж байна. Энэ талаар түүнтэй утсаар холбогдож тодрууллаа.
-Таныг МАН-ын гишүүн болсон гэсэн мэдээлэл гарчээ. Энэ үнэн үү?
-Ташаа мэдээлэл байна. Надад МАН-ын гишүүний батлах, тэмдэг аль нь ч байхгүй. Оюутан байхдаа найздаа тусалж, Нийгмийн ардчилал монголын оюутны холбооны үйл ажиллагаанд оролцож явсан. Гэхдээ МАН-ын гишүүний хувиар биш, залуу хүн гэдэг утгаараа найз нөхдийнхөө ажилд сайн дураараа тусалж байсан тохиолдол бий.
-Саяхан болж өнгөрсөн Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар МАН гишүүдээ шагнахад та бас шагнал авсан.
-Намайг “Хүндэт эмэгтэй” шагналаар шагнасан. Намын гишүүн нь биш ч үйл ажиллагаанд нь хамтран оролцож байсан гэдэг утгаар л шагнасан гэж бодож байгаа.
-Ер нь намд элсэж, улс төрд орно гэж боддог уу? Олны танил хүмүүс ихэнх нь улс төрд орж байна.
-Одоохондоо аль нэг намд элсэх бодол алга байна. Лав л ойрын 2-3 жилдээ нам, улс төр гэхгүй. Түүнээс хойш, магадгүй ажил амьдралаа цэгцэлсэн хойно намд элсэхийг үгүйсгэхгүй. Харин одоохондоо болоогүй.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ