Тахтийн цомын тэмцээнд монголчууд 5 дугаар байрт шалгарлаа
Иран улсын Тегеран хотод Тахтийн цомын төлөө чөлөөт бөхийн уламжлалт “Алтан Гран-при” тэмцээнд Монголын баг тамирчид тавдугаар байрт шалгарсан байна. 60 кг-ийн жинд барилдсан спортын мастер Б.Баянмөнх нэгдүгээр тойрогт ираны бөх Х.Мородхалайд 0:1, 3:5 онооны харьцаагаар ялагдаж дагах барилдаанд оросын бөх Муршид Муталимовыг 6:0, 4:1 онооны харьцаагаар хожиж дараа нь ираны бөх Дабагхисоуракийг ялж хүрэл медаль дээр буужээ.
”Олимп” сургуульд Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа спортын мастер Б.Баянмөнх нь хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын Гуми хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэж олон улсын хэмжээний мастерийн болзлыг биелүүлсэн юм.
Мөн 60 кг-ийн жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир нэгдүгээр тойрогт казакстаны бөх Саитбек Окасовт 0:1, 7:0, 1:6,
120 кг-ийн жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт ираны бөх Асгхар Лагхарид 1:2, 1:3 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.
Тэмцээний дүн
55 кг 1. Нариман Испарилов /ОХУ, европийн аварга/ 2. Баяраагийн Наранбаатар /Монгол/ 3. Расул Калиев /Казакстан/ 3. Г.Едишерашвили /Гүрж/ 60 кг 1. Бехнам Эхсанпур /Иран/ 2. Хасан Морадхалей /Иран/ 3. Банзрагчийн Баянмөнх /Монгол/ 3. Мустаф Ахажани /Иран/ 66 кг 1. Мейсам Насири /Иран/ 2. М.Абакаров /ОХУ/ 3. Илья Бекбулатов /ОХУ/ 3. Мохаммед Надри /Иран/ 74 кг 1. Мустаф Хусенхани /Иран/ 2. Алиреза Гасеми /Иран/ 3. Иман Мохаммадьян /Иран / 3. Акжурек Танатаров /Казакстан/ 84 кг 1. Эксан Амин /Иран/ 2. Магомед Ибрагимов /ОХУ/ 3. Реза Баят /Иран/ 3. Мустаф Жокар /Иран/ 96 кг 1. Абас Тахан /Иран/ 2. Элизбар Одиказе /Гүрж/ 3. Абакар Еслами /Иран/ 3. Елас Бахтияр /Иран/ 120 кг 1. Мохамедреза Азаршакиб /Иран/ 2. Комел Гасеми /Иран/ 3. М.Нурасилов /ОХУ/ 3. Ержан Дусенбеков /Казакстан/Багийн дүн
Нэгдүгээр байр Иран, 66 оноо Хоёрдугаар байр ОХУ, 47 оноо Гуравдугаар байр Казакстан, 40 оноо Дөрөвдүгээр байр Гүрж, 27 оноо Тавдугаар байр Монгол, 18 оноо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ