Пэпси Үндэсний дээд лиг Багануурт...
Пэпси үндэсний дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн гурван тоглолт Багануур дүүргийн спортын ордонд явагдлаа. Энэ тоглолтуудаас таамаглаагүй үр дүн гарч, үзэгчдийг шуугиуллаа.
Анх удаагаа Улаанбаатар хотоос гадна болж байгаа тойргийн тоглолтыг нээж Харцага SBL Becks багууд талбайд гарчээ. Энэ жилийн өрсөлдөөн зөвхөн дөрвөн багийн хооронд биш гэдгийг SBL-ийн тэгш тоглолт харуулсан юм. тоглолтын үндсэн цагт 83-83 харьцаатайгаар хоёр баг тэнцсэн. Улмаар нэмэлт цагт ялагчаа тодруулахаар болсон юм. өмнөх тоглолтыг бэртлийн улмаас өнжсөн Донелл Магий 32 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол самбараас Марков Павлович, Одбаяр нар тус бүр 14 удаа бөмбөг авчээ. Тэдний эсрэг SBL Багийн төв Жэймс 20 оноо 13 сба, Аарон Холл 20 оноо 8 сба хийн багаа тэргүүлсэн ч нэмэлт цагт туслалцаа дутсан юм. 92-85 харьцаатайгаар Харцага баг ялалт байгуулан лигийг тэргүүлэгчдийн нэг хэвээр үлдлээ.
Дараагийн тоглолт үзэгчдийн таамаглаагүй үр дүнг үзүүлсэн. Хасын Хүлэгүүд багт анхны хожигдлыг нь хүлээлгэсэн Цэвэрбал дасгалжуулагчтай Баянзүрх Бүллс, залуу бүрэлдэхүүнтэй TLG 13 багтай тоглосон. Эхний тойрогт Баянзүрх Бүллс туршлага заан илүүрхэж байсан бол энэ удаад TLG 13 багийн хамгаалалт довтолгоо тоглолтын турш илүү байсан гэж болно. довтлогч Кэн Блэйк 29 оноогоор багийн нөхдөө тэргүүлсэн. Тэдний эсрэг Бүллсийн Дин Хадли 34 оноо, Баттөр 16 оноог авч шилдэг тоглолтыг үзүүлсэн ч үндсэн цагт 84-82 харьцаатайгаар TLG хожил байгуулсан. Тоглолтын эцсийн мөчид Бат-Орших бөмбөгийг тоглолтонд оролцуулахдаа таслуулан улмаар Дархантөгс хурдан довтолгооноор түүнийг нь хоёр оноо болгосноор TLG 13 баг тааварлаагүй хожлыг байгуулсан юм.
Сүүлийн тоглолт ШШГЕГ-ын харъяа Сүлд спорт хорооны Офицерууд баг ШУТИС, QGX компанийн Акулууд багуудын хооронд өрнөсөн. Энэ тоглолтонд шигшээ багийн холбон тоглогч Батбямба онцгой сайн байсан тоглосон гэхэд болно. тэрээр бүх тоглогчдыг29 оноогоор тэргүүлсэн бол төвийн тоглогч Фергюсон түүнд22 оноогоор тус болжээ. Ингэснээр тэд 97-64 харьцаатайгаар Акулууд багийг бут ниргэж 6 дахь хожлоо авсан юм. Багануурт дүүрэг болсон лигийн тоглолтуудын үеэр Аюурзана агсний гэргий МСБХ-нд 50 жилийн ойн мэндийг хүргээд 1958 онд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Берлинд тоглож явахдаа дурсгал болж авч байсан зүйлсийг бэлэн болгон өгсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ