
Аргын тооллын аравдугаар сарын 13. Бархасбадь гариг. Билгийн тооллын давхарласан 16. Шийдэм одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 07.31 цагт мандан 18.21 цагт жаргана.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, мал арилжих зэрэг үйлнээ сайн.
Байшингийн суурь тавихад үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ