
Ардын хувьсгалын анхны долоо буюу Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Д.Догсом, Х.Чойбалсан, Д.Лосол нарын амьдрал, тэдний ажиллаж байсан түүхэн үеийг харуулсан “Долоон бурхан харвадаггүй” кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
“Хүмүүн фильм”-ийн уран бүтээлчдийн бүтээсээ энэхүү кино Монголын түүхийн ээдрээт он жилүүдэд эх орныхоо төлөө зүтгэсэн тэдний алдар гавьяа, бахархам хувь тавилангийн үнэн баримтыг өгүүлэх аж.
Зохиолыг Ж.Мөнхбат, Л.Таванбаяр бичиж, найруулагчаар нь А.Мөнхсүх ажилласан киноны гол дүрд ардын жүжигчин П.Цэрэндагва, төрийн шагналт Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин А.Дашпэлжээ, Б.Жаргалсайхан, жүжигчин Ц.Төмөрхуяг, Н.Ялалт, Г.Золбоот, У.Батбаатар, П.Хувьзаяа нар тогложээ. Уг кино Монгол цэргийн баярын өдөр буюу энэ сарын 18-нд нээлтээ хийх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ