
ХБНГУ-руу 13 настай охиныг хэсэг хүмүүс уран нугаралтаар ажиллуулна гэж авч яваад сураггүй болсон талаарх гомдлыг УМБГ-т ар гэрийхэн нь гаргажээ. Уг гомдлын дагуу тус газар охиныг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлжээ. Түүнчлэн Турк улс руу нэр бүхий дөрвөн хүүхдийг циркийн тоглолтод оролцуулна хэмээн үл таних этгээдүүд авч яваад мөн л сураг тасарчээ. Тэднийг сураггүй болсны дараа ар гэрийнхэн нь УМБГ-т өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд гомдол гаргасан байна. Хүүхдүүдийг өнөөдрийг хүртэл олоогүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ